Анх 1944 онд 11 генерал цолтон төрсөн нь бүгд дарийн утаа үнэртсэн офицерууд байсан гэдэг. Тэд бол яах аргагүй Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулсан баатрууд байв. Дайн байлдаангүй энх цагт генерал цол олгож болохгүй гэсэн үг биш.
Өнөөдөр энхийг сахиулах ажиллагаанд оролцсон генералуудын тоо нэмэгдэж байгаа нь зүй ёсны хэрэг. Хамгийн сүүлийн жишээ гэхэд НҮБ-ын цэргийн командлагчийн орлогч генерал Б.Баярсайхан Африк тивд “Монгол мянгат”-ын хамт үүрэг гүйцэтгэж байх жишээтэй. Ерөөсөө Зэвсэгт хүчний дээд офицерын албан тушаалын ангилал, цэргийн цолны зэрэглэлийг Ерөнхийлөгчийн зарлигаар тогтоож олгодог хуультай. Энэ тухай Ерөнхийлөгчийн 181 дүгээр зарлигийн хавсралтын “Цэргийн цол олгох журам”-д тодорхой бий.
Тухайлбал, уг журмын 1.1-д “Цэргийн цол нь цэргийн алба хаагчийн эрхэлж байгаа албан тушаалын ангиллын илэрхийлэл бөгөөд тэр нь тухайн цэргийн алба хаагчийн цэргийн боловсрол, мэргэшлийн түвшин, цэргийн жинхэнэ алба хаасан хугацаанд харгалзуулсан зэрэг дэв мөн” гэжээ. Мөн 1.2-т “Цэргийн цолыг зөвхөн Монгол Улсын цэргийн байгууллагад цэргийн тангараг өргөж, цэргийн алба хааж буй цэргийн жинхэнэ алба хаагчид олгоно” гэсэн бол 1.4-т “Цэргийн жинхэнэ алба хаагчдад албан тушаалын ангилал, цолны зэрэглэлийг үндэслэн цэргийн цолыг шат дараалан олгоно...” хэмээн тус тус заажээ.
Тэгэхээр генерал цолны будлиан анх яаж эхэлсэн тухайд баримт түших нь илүү зүйд нийцнэ. Анхны Ерөнхийлөгч П.Очирбатын үед Батлан хамгаалахын анхны иргэний сайдаар томилогдсон Д.Дорлигжав тухайн үеийн шилдэг генералууд болох Ш.Жадамбаа, Р.Гаваа нарын 10-аад хүнээс өө сэв хайн чөлөөнд гаргаж, оронд нь нутаг ус, нам гэсэн шалгаруураар генерал цол олгож, албан тушаалд томилж эхэлсэн түүхтэй. Тэгэхээр Ерөнхийлөгч Н.Багабанди 11 генерал төрүүлсэн бол Ерөнхийлөгч Н.Энхбаярын үед 19 генерал төрж, Ц.Элбэгдоржийн үед 40 генерал төржээ. Харин “Женко” Х.Баттулгын үед 20 орчим генерал төрсөн гэж мэдээлснээс өөрөөр нарийн тоо гаргаагүй байдаг.
Тэгвэл өөрөө цэргийн гэх Ерөнхийлөгч маань хэдэн генерөл төрүүлэх вэ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
| Дөчин генерал “төрүүлсэн” Ц.Элбэгдорж |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31