Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас арилжааны банкнуудын ипотекийн зээл олголтын шимтгэлийн 1 хувьтай холбоотой асуудлаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Хуралд Агентлагийн дарга С.Ням-Эрдэнэ, ӨЗЗЗСГ-ын дарга Ч.Однасан, ХЭХЗСГ-ын дарга Ц.Тэрбиш, ХЭЗДХГ-ын дарга У.Халиунаа нар оролцож мэдээлэл өглөө.
Хэвлэлийн хурлын эхэнд ШӨХТГ-ын дарга С.Ням-Эрдэнэ “Арилжааны банкнуудад ипотекийн зээлийн 1 хувийн шимтгэл авч байгаа нь үндэслэлгүй буюу “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн” гэх үндэслэлээр нэр бүхий 9 банканд 20 сая төгрөгийн торгууль ногдуулсан, улмаар зөрчил үр дагаврыг арилгах шаардлага хүргүүлсэн улсын байцаагчийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж Улсын Дээд Шүүхээс эцэслэн шийдвэрлээд байгаа. Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдаанаар нэр бүхий арилжааны 9 банкны гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан шийдвэр гарснаар ШӨХТГ-ын улсын байцаагчийн тавьсан торгууль, зөрчлийн үр дагавар арилгах албан даалгавар хүчин төгөлдөр үйлчилж байна. Банкнууд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацаа 30 хоног үргэлжлэх буюу 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөр дуусгавар болох юм. Тухайн хугацаанд банкнууд шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд Улсын байцаагчийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх, шийдвэрийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааг зохион байгуулах шаардлага үүсэж байгаа тул тус хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхэд эхнээс нь хамтран ажиллаж байсан өмгөөлөгчид болох С.Ялалт, Б.Цэнгэл, Г.Чинбат нартай үргэлжлүүлэн хамтран ажиллах гэрээг өчигдөр албан ёсоор байгууллаа” гэлээ.
Мөн тэрбээр шүүхийн шийдвэр гарсан өдрөөс эхлэн олон нийтийн сүлжээнд иргэдийг төөрөгдүүлэх мэдээ, мэдээллийг нэр бүхий хүмүүс өөрийн цахим хуудсаар олон нийтэд нэр хүндээ өсгөх, олны хандалт авах, улс төрийн зорилгоор ашиглаж манай байгууллагын мэдээлэл мэтээр илэрхийлж байгаа тул энэ үйлдлийг хуулийн хүрээнд таслан зогсоох арга хэмжээ авахаа илэрхийлсэн юм. Цаашид ШӨХТГ-аас арилжааны банкнуудаас олгож буй бүх төрлийн зээлийн шимтгэлүүд үндэслэлтэй эсэхэд хяналт, шалгалт хийхээр төлөвлөж байна. Мөн АМГТГ-аас шатахууны нөөц хэвийн байгаа талаар мэдээлэл авснаа дурдаад хэрэглэгчдийг буруу ташаа мэдээлэлд автахгүй байх, шатахууныг нөөцлөх, зохиомлоор хомсдол үүсгэхгүй байх, үнийн хөөргөдөл гаргахгүй байх зөвлөмжийг өглөө.
| БАНКНУУД ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ САЙН ДУРААР БИЕЛҮҮЛЭХ 30 ХОНОГИЙН ХУГАЦАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА |
2026-05-25 11:39:19
2026-05-25 08:50:00
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03