Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах бодлогын цогц судалгаа, богино болон урт хугацаанд бохирдлыг бууруулах шийдэл, арга хэмжээний талаар Хотын дарга Д.Сумъяабазар мэдээлэл өглөө. Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн эрдэмтэн, судлаачид эрдэм шинжилгээний 20 хүрээлэнтэй хамтран агаар, орчны бохирдлын нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаарх тус судалгааг хийсэн юм.
Улаанбаатар хотын агаарын бохирдол нь дулааны цахилгаан станц, автомашин, гэр хороолол болон бусад эх үүсвэрээс үүдэлтэй. Тодруулбал, дулааны цахилгаан станц 44.2, гэр хороолол 31, автомашин 16.1, бусад эх үүсвэр 8.7 хувийг бүрдүүлж байгаа юм. Үүнээс дулааны цахилгаан станцыг хасаад, үлдсэнийг нь 100 хувь гэж үзвэл, агаарын бохирдлын 55.6 хувийг гэр хороолол, 28.9 хувийг автомашин, 15.5 хувийг бусад эх үүсвэр эзэлж байна. Агаарыг бохирдуулагч нь тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл, хүхэрлэг хий, азотын давхар исэл зэрэг юм. Үүнээс хамгийн их буюу тоосонцрын 52.3, азотын давхар ислийн 63.2 хувийг автомашин, нүүрстөрөгчийн дутуу ислийн 64.1 хувь, хүхэрлэг хийн 71.7 хувийг гэр хороолол бүрдүүлж буй. Агаарын бохирдол нь амьсгалын замын өвчлөлийн 53, уушгины хавдрын 40, хүүхдийн амьсгалын замын өвчлөл 24 хувийг бүрдүүлж байна.
Хамгийн их бохирдолтой бүсэд 844,646 иргэн амьдарч байна.Энэ нь нийслэлийн нийт хүн амын нийт хүн амын 53 хувь юм. Цаг уур, орчны шинжилгээний газрын Судалгааны хүрээлэнгээс Улаанбаатар хотын хамгийн агаарын бохирдолтой хэсгийг Баянхошуу, Долоон буудал, Баянбүрд орчим гэж тооцоолсон. Энд ерөнхий боловсролын 72 сургууль, 52 цэцэрлэг, 14 эмнэлэг байна. Судалгаанаас үзвэл дотоод орчны бохирдол гадаад орчны бохирдлоос шууд хамааралтай. Иймээс гадаад орчны бохирдлоос хамгаалахын тулд цонхны шүүлтүүр, давхар хаалга болон агаар цэвэршүүлэгч зэргийг хэрэглэх нь эрүүл мэндэд тустай.
Дээрх сургууль, цэцэрлэг, эмнэлэгт нэн тэргүүнд арга хэмжээ авах шаардлагатай тул Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-аас 64 сургууль, 107 цэцэрлэгт цонхны шүүлтүүрийг суурилуулаад байна. Цаашид 423 сургууль, цэцэрлэг, эмнэлэгт шүүлтүүр суурилуулах шаардлагатай байгаа юм.
| 64 СУРГУУЛЬ, 107 ЦЭЦЭРЛЭГТ ЦОНХНЫ ШҮҮЛТҮҮР СУУРИЛУУЛАВ |
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
2026-09-22 18:18:56
2026-09-21 15:07:03
2026-09-21 09:19:56
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
2026-09-22 18:18:56
Хар тамхины хэрэг үйлдсэн таван хүнд 1-9 жилийн хорих ял оноолоо
2026-09-22 17:47:06
Аймгууд яамнаас баавгай агнах зөвшөөрөл хүсч, музейн үзмэрээ шинэчлэх хүсэлтэй байна
2026-09-22 17:18:01
2026-09-22 17:07:41
"Засгийн газрын нөөц хөрөнгөөс баавгай унтуулдаг буу, цацлага шийдүүлнэ"
2026-09-22 14:38:38
2026-09-22 13:57:18
2026-09-22 13:45:16
2026-09-22 13:41:45
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20