УИХ-ын чуулганы уржигдрын нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжсэн билээ. Харамсалтай нь, уг хуулийн төсөлд Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж болзошгүй заалт оржээ. Тодруулбал, хуулийн төслийн 12.1.6-д Монгол Улсад 50 000 ам.доллартай дүйцэх хөрөнгө оруулсан гадаадын иргэн гэр бүлийн хамт Монгол Улсад байнга оршин суух эрхтэй болох агуулгатай байна. Одоо үйлчилж байгаа хуулиар гадаадын компани Монгол Улсад бизнес эхлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж эсвэл төлөөлөгчийн газар гэсэн статусын аль нэгийг сонгох хэрэгтэй болдог. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахад тухайн байгууллагын 25-аас доошгүй хувийг гадаадын компани эзэмшсэн байх ба 100 мянган ам.доллароос доошгүй хөрөнгө оруулалт хийсэн байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Өргөн баригдсан хуульд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахад тавьдаг уг шаардлагыг байхгүй болгохоор тусгажээ.
Хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Дэлхийн хоёр дахь том эдийн засгийн хажууд байгаа гэдгээ санаарай. Жилд тэрбум ам.долларын хөрөнгө оруулаад 20 000 хүн гэр бүлээрээ байнга оршин суух зөвшөөрөл авах нь байна. Хоёрдугаарт, бид өөрсдөө хийж чадахгүй салбар дээрээ хөрөнгө оруулалт татах ёстой болохоос чаддаг юм болгоноо гадныхнаар мэдүүлээд байх нь буруу” хэмээн байр сууриа илэрхийлж байсан. Харамсалтай нь, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас уг хуулийн төслийг дамжсан агуулгатай санал гарган УИХ-ын даргад хүргүүлжээ. Танхимаас “Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчинд тулгамдаж буй асуудлууд” сэдэвт хэлэлцүүлгийг бизнес эрхлэгчдийн дунд зохион байгуулж, гарсан саналуудыг нэгтгэснээ ийнхүү Г.Занданшатар даргад хүргүүлсэн байна.
Саналын 3 дугаарт “Одоо мөрдөж байгаа хуулиар нэг хөрөнгө оруулагч нь 100 мянган ам.доллараас багагүй хөрөнгө оруулалт хийхээр байгаа нь гадаадын шууд хөрөнгө оруулалт татах, ялангуяа жижиг дунд аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалт авахад хүндрэл учруулдаг. Хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн дүрмийн сангийн босгын асуудал дээр ялгамжтай байдлаар хандахгүй байх нь чухал байна” гэсэн нь нэмэлт өөрчлөлтийн төсөлт буй 12.1.6-г дэмжсэн агуулгатай байгаа юм.
Монгол Улсын зах зээл жижигхэн. 100 000 ам.долларын босго тавих нь хөрөнгө оруулалтыг хязгаарлаж байж болох ч цаана нь улсын тусгаар тогтнолтой холбоотой үндэсний эрх ашиг бий. Ц.Даваасүрэн гишүүний хэлсэнчлэн, бид өөрсдөө чадахгүй цоо шинэ салбарт л түлхүү хөрөнгө оруулалт татахгүй бол дэлгүүр, жижиглэн худалдааны бизнест хөрөнгө оруулагчид орж ирээд Монгол ашиггүй. Нэг бол дампуурна, нэг бол дотоодын хөрөнгө оруулагч бизнес эрхлэгчдийг түлхэж унагаж байж хөлөө олно.
Зарим хүмүүс Монголд байр худалдаж аваад л гэр бүлээрээ байнга оршин суух зөвшөөрөл авах боломжтой болох нь гэж бичиж байгаа нь ч бододж үзэх асуудал мөн. Хэрвээ энэ хууль хэрэгжвэл шуудхан хэлэхэд, урд хөршийн бизнесмэнүүдээр дүүрнэ. Улмаар зөрччилдөөн үүсэхийг үгүйсгэх газаргүй. Тиймээс асар их эрсдэл бүхий энэ хуулийн төслийг нэн даруй цацажл, хуучин хуулийг чанд мөрдүүлэх нь чухал байна. Хууль гэдэг цагийн аясаар шинэчлэгдэх нь зүй ч дордуулж өөрчилж болохгүй.
Хуулийн төслийг гишүүдийн маш бага хувь буюу 51 хувь нь л дэмжиж байж цаашид хэлэлцэхийг зөвшөөрсөн. Цаашид хэлэлцэхдээ Ц.Даваасүрэн, Ж.Сүхбаатар нарын гаргасан саналын дагуу 12.1.6 дугар заалтыг хасах нь зүйтэй юм. Монголд 50 000 ам.долларын хөрөнгө оруулах сонирхолтой бизнесмэн улс хоёр урд, хоёр хөршөөс өөр бараг л байхгүй. Тэр тусмаа эдийн засгийн харилцаа зузаан БНХАУ-аас ихэнх нь орж ирнэ гэдэгт эргэлзэх юмгүй. Тэд БНХАУ дахь нөлөөгөө нэгдмэл байдлаар ашиглаад эхэлбэл Монголд их олон ААН дампуурч, хятадуудын хөрөнгө оруулалттай ААН-үүд л үлдэх нь тодорхой. Тийм ч учир энэ хуулийн ард БНХАУ-ын ашиг сонирхол явж байх магадлал өндөр байгаа юм. Монголд байнга оршин суух гаднын иргэдийн тоог огцом нэмэгдүүлэх үр дагавар авчрах Монголд байнга оршин суух зөвшөөрөл олгохтой холбоотой заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас салгах нь зөв гэж үзэх хүн олон байна.
Х.Ганхуяг гишүүний санаачилсан Хөрөнгө оруулалтын тухай хуулиас иргэд болгоомжилж байна |
2025-02-05 16:01:03
2025-02-05 15:14:48
2025-02-05 09:57:29
2025-02-06 08:05:00
2025-02-06 08:00:00
2025-02-05 19:28:23
2025-02-05 17:42:50
2025-02-05 17:13:43
2025-02-05 16:57:38
2025-02-05 16:30:46
2025-02-05 16:29:55
2025-02-05 16:01:03
2025-02-05 15:49:26
2025-02-05 15:37:16
2025-02-05 15:26:54
2025-02-05 15:14:48
2025-02-05 14:56:03
2025-02-05 14:51:35
2025-02-05 13:42:30
2025-02-05 13:37:43
2025-02-05 12:57:01
2025-02-05 12:52:28
2025-02-05 12:32:14
2025-02-05 12:12:41
2025-02-05 11:56:44
2025-02-05 11:55:38
2025-02-05 11:50:47
2025-02-05 11:47:59
2025-02-05 11:28:10
2025-02-05 11:16:30
2025-02-05 11:13:20
2025-02-05 10:39:25
2025-02-05 10:24:35
2025-02-05 10:02:31
2025-02-05 09:57:29
2025-02-05 09:53:09
2025-02-05 09:48:05
2025-02-05 09:32:19
2025-02-05 09:10:39
2025-02-05 08:20:16
2025-02-05 08:02:26
2025-02-05 07:59:57