МҮХАҮТ-ын ээлжит XXI их хурал энэ сарын 20-нд болно. Дөрвөн жилд нэг удаа болдог тус их хурлаар МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн гишүүд болон ерөнхийлөгчийг сонгон батлах юм. МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин тус сонгуультай холбогдуулж уриалга гаргаад байна. Тэрбээр "МҮХАҮТ-ын ээлжит XXI их хуралд оролцож байгаа, бүх цаг үед танхимаа дэмждэг, бизнесийн орчныг сайжруулахын төлөө идэвхтэй ажилладаг компанийн нийт удирдлагууддаа юуны өмнө хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
МҮХАҮТ бол улс төрөөс ангид нэгдэл. Гагцхүү хувийн хэвшлийн жаргал, зовлонг ойлгодог, хамтын үйл ажиллагааг нь дэмждэг газар. Хувийн хэвшилтэйгээ хамтарч гадаад зах зээл дээр илүү эрчтэй ажилладаг, гадаадын хөрөнгө оруулалтыг татахын төлөө идэвхтэй зорьж хөдөлдөг байгууллага. Бүр тодруулж хэлбэл танхимыг улс орны эдийн засаг, нийгмийн хувьд хамгийн чухал байгууллага гэдэгт итгэдэг гишүүдийн төлөөллийн байгууллага бол МҮХАҮТ. Ийм онцлогтой байгууллагыг ирэх дөрвөн жилд удирдах хүн бол бизнесийн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн байх учиртай. Нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн, ШУДАРГА, ҮНЭНЧ, ТУУШТАЙ, бусдын төлөө санаа зовж сэтгэлээ чилээдэг, мэдлэг боловсролтой, алсын хараатай нэгэн байх ёстой. Танхимын зорьж буй бие даасан хүчтэй хуулийг батлуулахуйц чадвар, мэдлэгтэй, бүх бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хангаж чадахуйц итгэл хүлээсэн хүн МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр сонгогдоосой гэж хүсэж байна.
Ийм хүнийг сонгуулахын төлөө өөрт байгаа хүч бололцоогоо дайчлан ажиллах болно. Бүгдээрээ хамтдаа улсдаа хэрэгтэй том реформыг эхлүүлж, ажил хэрэг болгоцгооё. Сонголт тань мэргэн байх болтугай. Таны мэргэн сонголт санаа зовоосон асуудлуудыг тань шийдэх тод гарц болж чадна гэдэгт итгэж байна" хэмээн онцолжээ.
| О.Амартүвшин МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр зөв хүнийг сонгохыг бизнес эрхлэгчдэд уриаллаа |
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-25 11:39:19
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03