Үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойгоо Үндэсний их баяр наадмын дараахан ёслол төгөлдөр тэмдэглэсэн Ихтамир сум нь Архангай аймгийн төвтэйгөө хаяа нийлэн оршдог бөгөөд Тайхар чулуу, Хөх нуур, Алтан суудал зэрэг байгалийн үзэсгэлэнт болон түүх соёлын дурсгалт газруудаараа алдартай, рашаан сувилал, аялал жуулчлалыг сайн хөгжүүлсэн нутаг ажээ.
Архангай аймгийн Ихтамир суманд “Бидний бахархал” төсөл өрнөж, Батлан хамгаалах хууль, тогтоомжийг сурталчлах өдөрлөгийг зохион байгууллаа. Иргэдэд Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ Монгол цэргийн музей, буудлагын үзэсгэлэн, Батлан хамгаалахын төв архив лавлагаа, үйлчилгээ үзүүлж, "Алдар" спорт хорооны үзэсгэлэн, ҮБХИС-ийн сурталчилгаа зэргийг сумын төвд дэлгэн байршуулж, "Соёмбо" сонины тусгай дугаарыг иргэдэд хүргэлээ.
Мөн Зэвсэгт хүчний 186, 032 дугаар ангийн Үлээвэр найрал хөгжмийн бүрэлдэхүүнтэй дуутай жагсаал, Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын уран бүтээлчдийн тоглолтыг сонирхууллаа.
Түүнчлэн тус сумаас төрөн гарсан Монгол Улсын анхны маршал Өрлөг жанжин Гэлэгдоржийн Дэмидийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Эгэл ардын журамт цэргээс өрлөг жанжин, Улсын маршал болсон Ихтамирын хүү Г.Дэмид нь бага залуудаа бичиг үсэг бие даан сурч, жин тээж, Ардын журамт цэрэгт элсэж, цэргийн даргын сургуулийг амжилттай дүүргэж, тэндээ сумангийн дарга, улмаар Цэргийн Ерөнхий Сургуулийн захирлаар томилогдон ажиллажээ. Залуу авьяаслаг цэргийн зүтгэлтний ажил хэрэгч чанар, удирдахуйн авьяас билэг нь нам төрийн удирдлагуудын хараанд өртөж, Улсын Бага Хурлын тэргүүлэгч гишүүн, МАХН-ын Төв хорооны тэргүүлэгч гишүүн, Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга бөгөөд Цэргийн Яамны сайд, Бүх цэргийн жанжин болжээ. Г.Дэмидийг эсэргүү удирдагч гэсэн тодотголтойгоор хожмын түүхэнд бичиж үлдээсэн байсныг хожим нэр төрийг нь сэргээж, гэрэлт хөшөөг уугуул нутаг Архангай аймгийн төв болон төрөлх Ихтамир суманд босгож хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай болжээ.
| МУ-ЫН АНХНЫ МАРШАЛ ӨРЛӨГ ЖАНЖИН Г.ДЭМИДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЛӨӨ |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31