Монгол Улсын Засгийн газраас ард иргэдийнхээ амар тайван, аюулгүй байдлыг хангах, Онцгой байдлын байгууллагын чадавхыг бэхжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байгаа бөгөөд энэ зорилтын хүрээнд хэд хэдэн төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсний нэг нь Бүгд Найрамдах Франц Улс, Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулсан Санхүүгийн хэлэлцээрийн дагуу хэрэгжүүлж буй “Монгол Улсын Онцгой байдлын байгууллагад агаараас эрэн хайх, аврах ангийг байгуулах, нисдэг тэрэг нийлүүлэх төсөл” юм.
Тус төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсад евро стандартын шаардлага хангасан нислэгийн болон аврах ажиллагааны техник, тоног төхөөрөмж, иж бүрэн дэд бүтэц бүхий ангар, эрэн хайх, аврах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх зориулалтаар иж бүрэн тоноглогдсон нисдэг тэргүүдийг нийлүүлж, Монгол залуучуудыг нисэгч, инженер, техникийн ажилтнаар сурган дадлагажуулж үндэсний боловсон хүчнийг бэлтгэж байна.
Техникийн аюулгүй ажиллагаа, найдвартай байдал нь стандартаас шууд хамаардаг, тийм ч учраас Онцгой байдлын байгууллагад олон улсын тэр дундаа евро стандартыг нэвтрүүлэх, шаардлага хангасан тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангах зорилтыг тавин ажиллаж байна.
Уг төслийг хэрэгжүүлснээр хоёр орны найрсаг харилцааг хөгжүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан арга хэмжээ боллоо гэж дүгнэж байна. Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүхий л талаар дэмжиж, хамтарч ажилласан Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, ноён Сэбастиен Сүрүн болон үе үеийн Элчин сайдууд, яамны хамт олон, төслийг хэрэгжүүлэгч бүх оролцогчдод Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан талархал дэвшүүллээ.
Монгол Улсын Шадар сайдын зүгээс цаашид гамшигтай тэмцэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах үйл ажиллагааг дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэх, эрх зүйн орчныг нь төгөлдөржүүлж чиглэлээр онцгойлон анхаарч, Агаараас эрэн хайх, аврах 111-р ангийг орчин үеийн, бие даасан мэргэжлийн аврах анги болгон хөгжүүлэх зорилтыг бүх талаар дэмжин ажиллана гэв.
Төслийн хүрээнд нисдэг тэрэгний̆ 12 нисгэгч, 12 механик, авианик, ослын үеийн яаралтай тусламж үзүүлэх 3 эмчийг сургаж дадлагажуулж байгаагаас гадна Агаараас эрэн хайх, аврах, эмнэлгийн тусламж үзүүлэх үйл ажиллагаанд зориулан тоноглогдсон Airbus EC-145 T-1 загварын 3 нисдэг тэрэг, нисгэгч нарыг сургах бага оврын 1 нисдэг тэрэг, симулятор нийлүүлж, нисдэг тэрэг байрлах ангарыг байгуулаад байна.
Мөн нийт 12 нисгэгч бэлтгэхээс 8 нь анхлан сурагч, 4 туршлагатай нисгэгчийг бэлтгэж, үүрэг гүйцэтгэж эхэлснээс хойш нисгэгч тус бүр 68 цагийн нислэг үйлдээд байна.




| АГААРААС ЭРЭН ХАЙХ, АВРАХ НИСЭХ ХҮЧНИЙ НЭГЖИЙГ ШИНЭЭР БАЙГУУЛЛАА |
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-25 11:39:19
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03