-Монголд кастын тогтолцоо бий болгох санаархлыг бид тас цохих ёстой-
Цагийн байдал гэж юм бий. Монголчууд энэ үгийг сайн мэднэ. Үеийн үед цагийн байдалдаа тохируулж шийдвэр гаргаж ирсэн ард түмэн. Бүр тодруулбал цагийн байдал бол тухайн үеийг хэлдэг бөгөөд тухайн цагт юу хамгийн чухал болохыг бодолцож шийдвэр гаргахыг хэлдэг. Ухаандаа, тэнгэр цэлмэг байхад хонио холхон шиг бэлчээж байсан бол бүрхээд эхлэнгүүт хот руугаа дөхнө шүү дээ. Энэ бол цагийн байдалд тохируулж шийдвэр гааргаж байгаа нэг хэлбэр. Тэгвэл цагийн байдалд тохируулж өөртөө ашигтай шийдэл олдог энэ уламжлалыг улс төрийн сонголтдоо яаж ашиглах вэ гэдэг асуудалд анхаараад нэг үзье. . Монголчууд бид 2020 оны сонгуульд МАН-ыг дэмжиж, 65 суудал өгсөн билээ. Монголын Парламент 76 суудалтай бөгөөд 39 суудал авахад Засгийн газраа дангаар бүрүүлж, төрийн эрх барих боломж бүрддэг. Тэгэхээр, монголчууд бид үнэмлэхүй их эрх мэдлийг МАН-д атгуулсан байх нь. Тэр үед МАН-д эрх мэдлийг өгч, эхэлсэн ажлаа дуусгах боломж олгох нь чухал байлаа, ард түмний хувьд. Тэгвэл сонгуулийн дүн гарч, МАН 65 суудал авлаа. Ингэхээр цагийн байдал өөрчлөгдөнө шүү дээ. Д.Сумьяабазар, У.Хүрэлсүх хоёр хасагдсан ч МАН хангалттай эрх мэдэлтэй, маш нууц байдалд төрийн хэргийг хөтлөн явуулж байгааг бид харж байна. Цар тахлын үед яаралтай хэрэгцээтэй ажлын байруудад хүн томилоход хэрэгтэй гэх нэрийдлээр “Цар тахлын үеийн хууль” баталж, түүнийгээ төрийн албаны шалгуургүйгээр дарга томилоход ашиглаж ирлээ. Өнгөрсөн хугацаанд 125 байгууллагын 361 албан хаагчийг төрийн албаны хуулийг зөрчиж томилсон гэсэн мэдээллийг Төрийн албаны зөвлөлийн Маргаан хянан шалгах газрын дарга Ч.Бат-Эрдэнэ ил болгосон. Өнгөрсөн хоёр жилд цар тахлыг тогтоон барих, тэмцэх нэрээр олон их наяд төгрөг зарцуулсан. Энэ мөнгө хэрхэн зарцуулагдсан талаар иргэдэд ямар ч мэдээлэл алга. Аудит оруулах санаачилгад дүлий дүмбэ хандсаар байна. Тэгэхээр, яг энэ цаг үед МАН-ын 63 суудлыг 65 болгож өгөх нь ард түмэнд ашиггүй юм. Харин цар тахлын үеийн хуулийг цаашид сунгахгүй байх, иргэдийн мэдэх эрхийг хангах чиглэлээр дорвитойхон дуугарчихдаг, ард түмний нүд чих болсон хүнийг УИХ-д оруулах нь Монгол Улсын эрх ашигт хэрэгтэй байна. Тэр хүн хэн байх нь хамаагүй. Энд угаас хоёр тойрогт сөрөг хүчнээс нэр дэвшигчдийн аль нэгнийг нь онцгойлж дэмжихгүй, гагцхүү эрх баригч намд хоёр суудал нэмэгдээд ямар ч ялгаагүй шүү гэдгийг онцлох гэсэн ганц зорилготой болно.
Дээр нь, аливаа хэлбэрийн цаана агуулга гэж юм заавал явж байдаг. Жишээ нь, Сонгинохайрхан дүүрэгт Энхбаярын Батшугарыг сонговол монголчууд бид баячуудын хүүхдүүд л баян амьдарч, улс орныг өв уламжлан захирдаг, эгэл ардын хүүхдүүд яаж ч зүтгээд дээш гарч чаддаггүй кастын тогтолцоог хүлээн зөвшөөрсөн хэрэг болно. УИХ-ын гишүүн асан Ө.Энхтүвшинг гадаадад томилогдоод МАН-ын Бага хурлын гишүүнээсээ болиход оронд нь хүүг нь шууд томилж байна. МАН монгол ардын нам биш үе дамжсан феодалуудын нам болсныг энэ явдал харуулсан. Э.Батшугарыг нөхөн сонгуульд нэр дэвшүүлсэн нь ч үүнийг батлах хангалттай жишээ. Үр хүүхдүүдээ баячуудын хүүхдийн тоглоом болж амьдрах нийгмийг бүтээе гээгүй л бол бид энэ санаархлыг нь тухай бүрт нь тас цохиж байх учиртай.
63 суудалтай МАН-д хоёр суудал нэмэгдлээ гээд юу өөрчлөгдөх вэ |
2025-02-05 16:01:03
2025-02-05 15:14:48
2025-02-05 09:57:29
2025-02-06 08:05:00
2025-02-06 08:00:00
2025-02-05 19:28:23
2025-02-05 17:42:50
2025-02-05 17:13:43
2025-02-05 16:57:38
2025-02-05 16:30:46
2025-02-05 16:29:55
2025-02-05 16:01:03
2025-02-05 15:49:26
2025-02-05 15:37:16
2025-02-05 15:26:54
2025-02-05 15:14:48
2025-02-05 14:56:03
2025-02-05 14:51:35
2025-02-05 13:42:30
2025-02-05 13:37:43
2025-02-05 12:57:01
2025-02-05 12:52:28
2025-02-05 12:32:14
2025-02-05 12:12:41
2025-02-05 11:56:44
2025-02-05 11:55:38
2025-02-05 11:50:47
2025-02-05 11:47:59
2025-02-05 11:28:10
2025-02-05 11:16:30
2025-02-05 11:13:20
2025-02-05 10:39:25
2025-02-05 10:24:35
2025-02-05 10:02:31
2025-02-05 09:57:29
2025-02-05 09:53:09
2025-02-05 09:48:05
2025-02-05 09:32:19
2025-02-05 09:10:39
2025-02-05 08:20:16
2025-02-05 08:02:26
2025-02-05 07:59:57