Сайд Ц.Даваасүрэн Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Oнц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Евсиков Алексей Николаевичийг 2023.09.06-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Монголын талаас БХБЯ-ны Барилга, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга, тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах шинжээч А.Лхамсэржид, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Х.Эрдэнэхүү нар оролцсон бол ОХУ-ын талаас Монгол Улс дахь Оросын Холбооны Улсын Худалдааны төлөөлөгч Максим Викторович Васильев, Оросын Холбооны Улсын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Тимур Бимбаевич Данзанов, Оросын Холбооны Улсын Элчин сайдын яамны атташе Татьяна Михайловна Сятчихина (орчуулагч) нар оролцов.
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн уулзалтын эхэнд Элчин Сайд Евсиков Алексей Николаевичид Монгол Улсад суух Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсонд халуун баяр хүргэж, амжилт хүслээ. Үүний дараа талууд хоёр орны дипломат харилцааны хүрээнд тэр дундаа барилга, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо.
Тухайлбал цэвэрлэх байгууламж, нийтийн аж ахуй, хот төлөвлөлтийн чиглэлээр боловсон хүчнийг давтан сургах, сургалтын хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх, Барилгын норм, нормативын баримт бичиг, стандартыг боловсронгуй болгох, нутагшуулах, талаар оросын талтай туршлага солилцох, норм стандартыг судлах чиглэлээр хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллах талаар ярилцсан юм. Мөн Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг зохион байгуулахтай холбогдуулан тус комиссын дэргэдэх Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яам, Оросын Холбооны Улсын Орон сууц, нийтийн аж ахуй барилгын яам хоорондын дэд ажлын хэсгийн 3-р уулзалтыг ойрын хугацаанд хийх талаар зөвлөлдөв.
Барилга, хот байгуулалтын сайд Хуучнаар ЗХУ-ын холбогдох байгууллагуудтай хамтран Монгол Улсын барилгын салбарын ажиллах хүчийг бэлтгэж, Барилга угсралт, үйлдвэрлэлийн СОТ-1, СОТ-2, СОТ-3 гэх трестүүдэд хуваарилж, Монгол Улсад үйлдвэрлэл, үйлчилгээ, орон сууц, сургууль, цэцэрлэг, соёлын болон бусад зориулалтын барилга, байгууламжууд, шинэ хорооллуудыг барьж, Эрдэнэт, Дархан, Налайх, Багануур, Шарын гол зэрэг уул уурхай дагасан үйлдвэрлэлийн хотуудыг бүтээн байгуулахад Орос мэргэжилтнүүдийн оруулсан хувь нэмэр их байсныг онцлон тэмдэглэв.
Цаашид мөн хоёр Улсын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын "Шинэ Хархорум" хот, Хөшигтийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал орчмын Аэросити, уул уурхай дагасан Шинэ Зуунмод хотын төлөвлөлт, бүтээн байгуулалтын чиглэлээр хамтран ажиллах, салбарын хүний нөөцийг бэлтгэх, сургагч багш нарыг бэлтгэх, МСҮТ-ийн сургалтын анги танхим, дадлагын бааз бүхий стандартын шаардлага хангахуйцаар бэхжүүлэх зэрэг хамтын ажиллагааны талаар талууд санал солилцсон гэж Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээллээ.
| БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД ОХУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА |
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
2026-09-22 18:18:56
2026-09-21 15:07:03
2026-09-21 09:19:56
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
2026-09-22 18:18:56
Хар тамхины хэрэг үйлдсэн таван хүнд 1-9 жилийн хорих ял оноолоо
2026-09-22 17:47:06
Аймгууд яамнаас баавгай агнах зөвшөөрөл хүсч, музейн үзмэрээ шинэчлэх хүсэлтэй байна
2026-09-22 17:18:01
2026-09-22 17:07:41
"Засгийн газрын нөөц хөрөнгөөс баавгай унтуулдаг буу, цацлага шийдүүлнэ"
2026-09-22 14:38:38
2026-09-22 13:57:18
2026-09-22 13:45:16
2026-09-22 13:41:45
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00
Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт зарим төрлийн мэс заслыг хийх боломж бүрдлээ
2026-09-21 20:41:30
2026-09-21 16:24:39
2026-09-21 16:08:05
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн “Дэлхийн цом”-д түрүүллээ
2026-09-21 16:00:58
Бэлгийн эрх чөлөөнд халдсан 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдлээ
2026-09-21 15:56:54
2026-09-21 15:07:03
"Талбай дээр цуглая, чихдэж гаргаж ирээд ална" хэмээн лайв хийсэн иргэнд хорих ял оноолоо
2026-09-21 14:34:21
2026-09-21 12:59:58
2026-09-21 12:47:46
ОХУ баавгай устгавал 6000-15000 рублиэр урамшуулж байна
2026-09-21 12:42:55
2026-09-21 12:16:16
2026-09-21 12:00:32
2026-09-21 11:50:38
Ирэх сард бүртгэж эхлэх Түрээслээд өмчлөх орон сууцанд дараах иргэд орно
2026-09-21 11:47:21
2026-09-21 11:22:49
2026-09-21 11:01:36
2026-09-21 10:31:48
2026-09-21 09:37:59
2026-09-21 09:19:56
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан байна
2026-09-21 08:03:59
Угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн
2026-09-21 08:02:20