БЭЭЖИН. /Xihnua/. БНХАУ-ын дарга Ши Жиньпин тус улсад төрийн айлчлал хийж буй Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуротай Бээжин хотын Ардын их хурлын ордонд лхагва гарагт хэлэлцээ хийлээ. Хоёр орны удирдагчид Хятад-Венесуэлийн харилцааг бүх талын стратегийн түншлэлийн түвшинд хүргэснийг мэдэгджээ.
“Хятад улс Венесуэлтэй өрнүүлэх харилцаагаа стратегийн болон урт хугацааны хэтийн төлөвийн үүднээс харсаар ирсэн бөгөөд үндэсний тусгаар тогтнол, үндэсний нэр төр, нийгмийн тогтвортой байдлаа хамгаалах Венесуэлийн хүчин чармайлтыг урьдын адил тууштай дэмжиж, хөндлөнгийн оролцоог сөрөн зогсох Венесуэлийн шударга ёсны үйлсийг дэмжих болно" гэж Ши Жиньпин Н.Мадурод хандан хэлсэн байна.
Тэрбээр хэлэхдээ, Хятад, Венесуэлийн стратегийн түншлэлийн харилцаа хоёр орны ард түмний хүсэл эрмэлзэл, түүхэн хөгжлийн ерөнхий чиг хандлагад нийцэж байгааг онцлон тэмдэглээд, хоёр талд стратегийн хамтын ажиллагаагаа улам үр дүнтэй хөгжүүлж, хоёр ард түмэнд илүү их ашиг тус авчирч, дэлхийн энх тайван, хөгжилд илүү их эерэг эрчим авчрахыг уриалжээ.
Н.Мадуро хариу мэдэгдэхдээ, Венесуэл, Хятад улсыг гүн гүнзгий найрамдал, үр өгөөжтэй хамтын ажиллагаа холбодог гэдгийг онцлоод үүний ачаар хоёр талын харилцаа нь дэлхийн өмнөд бүсийн орнуудын харилцааны үлгэр жишээ болж байна гэв.
Түүнчлэн Венесуэлийн ард түмэн нэг талын хууль бус хориг арга хэмжээнд өртөж, “COVID-19” цар тахлын улмаас олон тооны бэрхшээлтэй тулгарч байсан үед Хятадын Засгийн газар болон тус улсын ард түмэн үнэ цэнтэй дэмжлэг, туслалцаа үзүүлсэнд чин сэтгэлээсээ талархал илэрхийлсэн байна. Түүний хэлснээр, Венесуэлийн үндэсний хөгжил, Венесуэл-Хятадын харилцаа одоо чухал үе шатандаа байна. “Бүх талын стратегийн түншлэлийн харилцаа тогтоох нь түүхэн ач холбогдолтой бөгөөд хоёр талын харилцаанд шинэ эрин үеийг нээх нь дамжиггүй” гэж Венесуэлийн Ерөнхийлөгч цохон тэмдэглэжээ.
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
| Хятад, Венесуэлийн харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэжээ |
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-25 11:39:19
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03