Оюу толгойн гэрээг байгуулж, Тавантолгойг ашиглаж эхэлснээс хойш яригдаж байгаа манай улсын хамгийн томоохонд орох стратегийн төсөл бол Тавантолгойн дулааны цахилгаан станц барих юм. Арав гаруй жил ярьсан. Бүтдэггүй. Энэ хооронд гүйцэтгэгчийг сонгохоор тендер зарлаж, хэд хэдэн удаа оролдлого хийв. Бүтэлгүйтээд л байна. Харин “Тавантолгой дулааны цахилгааны станц” ТӨХХК байгуулчихсан. Тэнд төслийн дүнгийн хажууд өчүүхэн ч төсөвтэй дүйцүүлбэл ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө урссаар л байна.
Ер нь бол энэ төсөл яагаад хөдөлдөггүй нь тов тодорхой байдаг юм. Улс төр бизнесийн бүлэглэлүүд авчих санаатай л зөрчилдөөд байсан хэрэг. Таваг дээр үлдсэн ганц бууз шиг бүгдээрээ хараад байдаг ч хэн ч авч чаддаггүй. Ингэсээр арав гаруй жилийг үдлээ. Гэхдээ нэг, хоёр жилд хэд хэдэн удаа хөдөлчих гэж үзсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нь ч “...Хөдөлгөнө” гээд байсан.
Тэрбээр жилийн өмнө “...Манай Засгийн газар хөдөлгөөд дундаас нь гацаах биш, өмнө гацсан төслүүдийн ТЭЗҮ-ийг нягтлах, урагшлуулах чиглэлд ажиллах нь зүйтэй гэж үзэж байгаа. Энэ хүрээнд Тавантолгойн цахилгаан станцын төслийг ирэх жил хөдөлгөнө. Хөдөлгөхдөө гурвын зэрэг хувилбар бий. Сэргээгдэх эрчим хүчтэй хосолсон байдлаар хэрэгжүүлэх асуудал яригдаж байгаа. Санхүүжилтийн хувьд гурван хувилбар бий. Нэгд, БНХАУ-тай түншлэх. Хоёрт, Европын холбоо болон Герман улстай түншлэх. Гуравт, гол хэрэглэгч болох “Рио Тинто” компанитай түншлэх боломжууд бий. Эдгээрээс аль аль нь боломжтой. Гэхдээ аль нь илүү чанартай, боломжийн нөхцөлтэй, найдвартай байх хувилбарыг сонгоно. Тавантолгой цахилгаан станц бол аж үйлдвэржилтэд хамгийн чухал нөлөөтэй учраас заавал хэрэгжүүлнэ. Бид нэг зүйлийг сайтар ойлгож, хариуцлагатай байх ёстой. Тэр нь Монгол Улс гарын үсэг зурахаасаа өмнө гарч болох эрсдэлийг сайтар бодсоны үндсэн дээр шийдвэрээ гаргах ёстой. Аливаа асуудлыг дагасан шүүмжлэл, эсэргүүцэл өрнөх нь зүй ёсны асуудал. Харин нэгэнт хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийж, гарын үсэг зурсан бол хэлсэн, ярьсандаа бат зогсдог байх нь чухал байна. Нэг хүн, хэсэг хүн эсэргүүцээд нэгэнт эхлүүлсэн, ярьж тохирсон ажлаа зогсоочихдог байдал манай улсын нэр хүндийг асар их унагаж байна.
Парламентын хоёр гишүүн эсэргүүцээд зогсоочихдог олон улсын төсөл гэж байж болохгүй. Ийм байдалтай явбал цаашдаа Монгол Улсад хэн ч итгэхгүй. Хэн ч итгэхгүй, хөрөнгө оруулагч орж ирэхгүй бол бид одоо байгаа нөхцөл байдал дээрээ удаан хугацаанд үлдэнэ гэсэн үг. Тиймээс бид хэлсэн, ярьсандаа хүрдэг, хариуцлагатай, итгэлтэй эрх зүйн орчинтой байх ёстой” гэсэн юм.
Гэвч өнгөрсөн зун зарласан. “Түлхүүр гардуулах гэрээгээр хэрэгжих Тавантолгой 450МВт-ын дулааны цахилгаан станцын эхний ээлжийн 300 МВт-ын гүйцэтгэгч болон санхүүжүүлэх эх үүсвэр”-ийн ээлжит тендер нь амжилттай “задарч” чадсангүй. Уг тендерт оролцсон ганц компани болох “Майнс ап” буюу “Моннис” Б.Чулуунбаатарын зүгээс гомдол гаргаснаар захиалагчид тендер шалгаруулалтыг хүчингүй болгожээ. Харин захиалагч Эрчим хүчний яамнаас Сангийн яаманд дээрх тендерийн хүчинтэй хугацааг сунгах хүсэлтийг илгээжээ. Энэ дагуу Сангийн яам Тендерийн тухай хуулийн 29.4 заалтыг үндэслэн 15 хоногоор сунгасан байна. Ингэхдээ “...Тус хугацаа нь тендерийн хүчинтэй байх хугацаа дуусах өдрөөс эхлэн тоологдохыг анхаарна уу” гэжээ. Тун удахгүй нэг шийд гарч таарах биз. Гэхдээ “...“Моннис” л шалгарахгүй бол Тавантолгойн цахилгаан станцын тендер бүтэлгүйтсээр байх бололтой” гэцгээж буй нь анхаарал татаж байна. Учир нь түүний ард энэ тендерийн жинхэнэ эзэд болох бүлэглэлийнхэн нуугдаж байгаа гэх хардлага байсаар л байна.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
| “Моннис” л шалгарахгүй бол Тавантолгойн цахилгаан станцын тендер бүтэлгүйтсээр байх уу?! |
2025-12-16 11:56:37
21 элчин сайдыг эгүүлэн татаж, шинээр томиллоо
2025-12-16 10:33:57
Дараах 18 газрыг нээлттэй хувьцаат компани болгоно
2025-12-15 12:16:26
2025-12-16 16:52:51
Алдсан мөнгөө нөхөж олно гэж мөрийтэй тоглосоор ₮150 саяар хохирчээ
2025-12-16 16:35:25
2025-12-16 16:17:41
Улаанбаатараас Хөвсгөл нуур руу автобус шууд явж эхэллээ
2025-12-16 15:50:20
"О.Осоржамааг чандарлах зөвшөөрлийг цагдаагаас олгоогүй тул хөрсөнд оршооно"
2025-12-16 15:29:40
Татварын нийт орлого өмнөх оны мөн үеэс ₮835.8 тэрбумаар буурчээ
2025-12-16 14:56:45
Нийслэлийн таван байршилд давхар гүүрэн гарц барихаар зургийг баталлаа
2025-12-16 13:22:27
2025-12-16 12:05:41
2025-12-16 11:56:37
"Архигүй шинэ жил" арга хэмжээг хэрэгжүүлэхээр 1061 алба хаагч ажиллаж байна
2025-12-16 11:26:23
1-р хороолол, МҮОНРТ, 5 буудал, 100 айл, Бөхийн өргөө агаар бага бохирдолтой байна
2025-12-16 11:19:10
2025-12-16 11:17:57
БНХАУ-Японы дипломат хямрал хурцдаж байна
2025-12-16 10:38:13
21 элчин сайдыг эгүүлэн татаж, шинээр томиллоо
2025-12-16 10:33:57
Ойрын гурав хоногт хүйтний эрч сулавтар байна
2025-12-16 10:26:47
2025-12-16 10:16:41
2025-12-16 09:52:40
Азийн залуучуудын V пара наадмаас Монголын баг ганзага дүүрэн медальтай ирлээ
2025-12-16 09:32:49
"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын гэр бүл "Боолчлогч" нэвтрүүлгийн талаар мэдэгдэл гаргалаа
2025-12-16 09:23:17
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
2025-12-16 07:59:11
Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн байна
2025-12-16 07:57:36
2025-12-15 17:02:17
Ханиад хүндэрсэн 1962 хүүхэд эмнэлэгт хэвтэж байна
2025-12-15 15:50:21
Нийслэл 14400 байр, барилгыг дулаанаар найдвартай хангаж байгаа гэв
2025-12-15 15:44:30
Амиа алдсан Атиензагийн охин: Бид ээжийгээ алдсан ч, Монголоос 1000 ээжийг олж авлаа
2025-12-15 15:33:16
Хангайн нурууны өвөр бэл, говийн өмнөд хэсгээр +3 хэм хүрч, дулаарна
2025-12-15 14:36:30
"Говь" ХК-ийн менежерийн хахуульд авсан ₮10 саяыг улсын орлого болголоо
2025-12-15 13:56:46
"О.Осоржамаагийн задлан шинжилгээний хариу гарахаар нас барсан шалтгаан тодорхой болно"
2025-12-15 13:18:50
Эр үхрийн үнэ Сүхбаатар аймагт хамгийн өндөр буюу ₮2.6 сая байна
2025-12-15 12:54:47
Дараах 18 газрыг нээлттэй хувьцаат компани болгоно
2025-12-15 12:16:26
Бусдын эгэм рүү хэдэнтээ хутгалж хөнөөчхөөд, булаацалдаж байгаад хатгачихсан гэж маргажээ
2025-12-15 11:42:12
Их дээд сургуулийн багш нарыг судалгааны тендерт оролцох боломжоор хангаж баталгаанаас чөлөөлнө
2025-12-15 11:13:43
Гадаад паспортыг авга, нагац, үеэл нь төлөөлж авах боломжтой боллоо
2025-12-15 10:53:30
Ким Жон Ун ОХУ-аас эргэж ирсэн цэргүүдээ сайшаалтайгаар хүлээн авлаа
2025-12-15 10:48:06
Төв гандангийн 14 барилга, 3 хаалгыг улсын төсвөөр "гэрэлтүүлсэн"
2025-12-15 10:45:19
2025-12-15 10:05:57
2025-12-15 09:32:08
2025-12-15 09:26:01
2025-12-15 09:16:42
Улаанбаатарт 11 хэм хүйтэн байна
2025-12-15 07:51:44
Aрхи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөхийг цээрлэнэ
2025-12-15 07:50:02