Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран “Малын тоо толгойн албан татварын хуулийн хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулав.
Хэлэлцүүлэгт зохион байгуулагч талуудаас гадна ХХААХҮ-ийн Судалгаа, хөгжлийн төв, Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа, Швейцарын хөгжлийн агентлаг, ХААИС, Бодлого судлалын төв, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Төслийн нэгж, МБАНХ, Төв, Сэлэнгэ, Дундговь, Дорноговь, Өмнөговь аймгийн зарим сумдын ИТХ-ын дарга нар болон зарим төрийн бус байгууллагын төлөөлөл, судлаачид оролцсон.
Хэлэлцүүлгээр Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнг танилцуулахаас гадна бэлчээрийн төлөв байдал, нөлөөлж буй хүчин зүйлүүд, улсын тусгай хэрэгцээний отрын бэлчээр ашиглалтын талаар танилцууллаа.
МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬ ХЭРЭГЖСЭНЭЭР ТӨВЛӨРСӨН ОРЛОГЫГ МАЛ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛД ЗАРЦУУЛАХ БОЛОМЖ БҮРДСЭН
Монгол Улсын Их Хурлын 2020 онд баталсан Малын тоо толгойн албан татварын тухай хуулиар Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа малын тоо толгойд албан татвар ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөх, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулахаар хуульчилсан. Үүнд:
-Хуулийн 6.1 дэх хэсэгт “Нэг малын тоо толгойд тухайн татварын жилд ногдуулах албан татварын хэмжээ нь 0-2000 төгрөг байна”;
-Хуулийн 6.2 дахь хэсэгт “Албан татварын хэмжээг энэ хуулийн 6.1-д заасан хязгаарт багтаан сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал малын төрөл тус бүрээр тогтооно”;
-Хуулийн 6.3 дахь хэсэгт “Малчны амьжиргааг дэмжих зорилгоор малчны өмчилж байгаа малын тоо толгойноос хамааран ногдох албан татварын хэмжээг 0 төгрөг байхаар тогтоож болно”;
-Хуулийн 6.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.3-д заасан малын тоо толгойн тоог сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал малын төрөл тус бүрээр тогтоож болно” гэж заасан.
Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Малын тоо толгойн албан татварын тухай хуульд заасан хязгаарт багтаан татвар тогтоох эрхийг олгосон ч татварын хэмжээг харилцан адилгүй тогтоож, бүр албан татвараас чөлөөлж байгаа нь орон нутгийн мал аж ахуйн салбарт оруулах хөрөнгө оруулалт хангалтгүй байгаа юм. Тухайн төрлийн малаас авах татварыг их ялгаатай тогтоох нь ижил орлогоос ижил татвар авах зарчимд үл нийцэхээс гадна татвар өндөр сумдаас татвар бага сумд руу малын шилжих хөдөлгөөн явагдаж, бэлчээрийн даац хэтрэлт, цаашлаад нийгмийн үйлчилгээний ачааллыг хүндрүүлэх сөрөг үр дагавартай юм. Тухайлбал, Албан татварын хэмжээг багаар тогтоосноор малын тоо өсөх, бэлчээрийн хүрэлцээ, усны хомсдол үүсэж байгаа нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөтэй хавсарснаар хөрсний үржил шимийг бууруулах, элэгдэл эвдрэл үүсгэж, улмаар газрын доройтол, цөлжилт эрчимжин, ургамлын гарц буурч, малын ашиг шим, бүтээгдэхүүний гарц буурах шалтгаан болж байна.
Малын тоо толгойн албан татварын орлогын эх үүсвэрийг бэлчээрийн менежмент, малын эрүүл мэнд, чанарыг сайжруулах, бэлчээрийн болон газар тариалангийн усан хангамж, гэмт халдлага, гамшгаас хамгаалах, хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх, малын тэжээлийн ургамал тариалах, тэжээлийн нөөц бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалах, хортон мэрэгчидтэй тэмцэх, малчдад зориулсан сургалт, сурталчилгааны зардалд зарцуулах асуудлаа орон нутагт бие даан шийдвэрлэх боломж олгож, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хуульд заасан хязгаарт багтаан татвар тогтоох эрхийг олгосон юм.
Энэхүү хууль хэрэгжиж эхэлснээр орон нутгийн төсвийн орлого нэмэгдэж, төвлөрсөн хөрөнгийг малчин, мал бүхий этгээд өөрсдийн саналын дагуу мал аж ахуйн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд зарцуулдаг болсон нь ихээхэн үр дүнтэй ажил болж байгаа бөгөөд малчид малтай байсныхаа төлөө татвар төлөх үүрэгтэй, тэгснээрээ бэлчээрээ зохистой ашиглах, малаа эрсдэлээс хамгаалах зэрэг бусад боломж бүрдэнэ гэдгийг ойлгох болсон байна. Мөн малын тоо толгойг өсгөхөд бус, малын чанар, эдийн засгийн үр өгөөжид анхаарч, төвлөрсөн татварыг үр дүнтэй зарцуулахад хяналт тавьж байна.
| МАЛЫН ТОО ТОЛГОЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31
Бид “цагдаагийн дэглэм”-тэй улсад амьдарч байна уу?
2026-03-19 23:59:53
2026-03-19 16:50:06
Дарга нарт тээврийг сайн зохион байгуулж буй слайд үзүүдэг дарга нараа "Бид тарчилж байна"
2026-03-19 16:14:52
2026-03-19 15:47:31
Бүх хаягийг монгол хэлээр, англиар бол хоёр дахин бага бичиж хойно нь байрлуулна
2026-03-19 15:41:24
“Улаанбаатар-Хүннү” зочид буудлыг “Чингис хаан” ОУНБ-тай гүүрэн гарцаар холбоно
2026-03-19 14:32:11
Монголчууд 15,000 ам.доллар байршуулаагүй бол АНУ-ын B1/B2 визийг олгохгүй
2026-03-19 14:22:48
Цээжний хөндийн гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутагт хийж эхэллээ
2026-03-19 12:43:19
Импорт тоглогчийн гэрт охин зодуулсан гэх асуудал энэ сарын 7-8-нд шилжих шөнө болжээ
2026-03-19 11:55:39
Жадо ринбүчи гуравдугаар сарын 25-нд морилж, айлдвар айлдана
2026-03-19 11:15:36
Сурагчдын бие даалтын долоо хоног энэ сарын 23, 30-наас эхэлнэ
2026-03-19 11:06:07
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
Ойрын өдрүүдэд говь руу өдөртөө +17, бусад нутгаар +10 хүрч дулаарна
2026-03-19 10:18:32
НДШ-ийн өрийг 12-24 сарын шатлалтайгаар торгууль ногдуулахгүйгээр төлүүлдэг болох чиглэл өглөө
2026-03-19 09:58:57
Өнөөдөр хоёр сайдыг чөлөөлж, шинээр томилох асуудлыг УИХ-д танилцуулна
2026-03-19 09:36:30
Улаанбаатарт 4 хэм дулаан байна
2026-03-19 07:27:43
Зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн
2026-03-19 07:25:36