Ардчилсан нам ойрын хугацаанд Ерөнхий нарийн бичгийн даргаа томилно гэж Л.Гантөмөр Төрийн ордонд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэрээ сэтгүүлчдэд дуулгажээ. Тэрбээр “Ерөнхий нарийн бичгийн даргаар хэнийг томилох нь АН-ын даргын бүрэн эрхийн асуудал” гэж тодотгосон нь ерөнхийдөө түүний хүн генсекийн суудалд сууна гэсэн үг аж. Харин “түүний хүн нь” хэн байж болох вэ?. Энэ асуулт АН дахь шинэ зодооны эхлэлийг тавьж байна.
Өнгөрөгч наймдугаар сард АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж, тэргүүн дэд даргаар С.Баярцогтыг томилж, түүн дээр 15 дэд даргатай болсноор сүрэг бүтэн чоно цатгалан тарцгаасан. Гэвч, сүргийн бүрэн бүтэн байдал цаашид хэр урт удаан хугацаанд үргэлжлэхийг таашгүй, хэвлэлээр цацагдаж буй сэдэв болон сэвээг харахад Л.Гантөмөрийн гал тогоог хэн базахаас олон зүйл хамаарна.
Улс төрийн бор, шар мэдээ болгон ардаа эзэнтэй, ашиг сонирхолтой байдаг хойно, нийслэлийн АН-ын даргаар Д.Бадарсанг түр томилсон гэх мэдээлэл Э.Бат-Үүл баатарыг гомдоожээ. Мэдээж, овоог нь босгосон учраас л шаазгай шагширсан биз.
АН-ын дарга Л.Гантөмөр хоёр хоногийн өмнө Улс төрийн зөвлөлийг хуралдуулахдаа генсек болон нийслэлийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчийг томилох санал гаргасан нь ийнхүү “гэрэлд цохиулж”, намаа хагалах дээрээ хүрсэн бололтой. АН-ын дүрмээр Ерөнхий нарийн бичгийн даргын томилохдоо Л.Гантөмөр ҮБХ-ны хуралдаа танилцуулах ёстой. Харин нийслэлийн АН-ын даргыг нийслэлийн намын хорооны хурлаар сонгоно. Л.Гантөмөр энэ үйлдлийг улс төрийн хүрээнд МАН-ын дотоод зодоонтой холбоотой гэж хардагдаж, харагдаж байгаа бололтой.
АН ДАХЬ МАН-ЫН УЛС ТӨР
МАН наанаа нам гүм байгаа мэт боловч цаанаа нөхөр-дайсан болоод удаж байгаа билээ. Улс төрд үүдийн нөхөр, дайсан үгүйг батлах мэт У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёрын эрх ашиг салсан тухай мэдээллүүд ч сэвэгдэх болсон. Хэдий У.Хүрэлсүх улс төрийн тайзан дээр гоцлохгүй байгаа ч хөшигний арын гол найруулагч хэвээрээ бий. Засгийн газраас намрын чуулганаар Шүүхийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барих болсон нь У.Хүрэлсүхийг “шүдгүй арслан” болгох тухай л юм.
Хэнтийн хуурай ах, дүү хоёрын далд зодоонд МАН-ын фракциуд төдийгүй АН-ын фракциуд ч татагдан орох болсон. АН-дахь У.Хүрэлсүхийн фракци нь Л.Гантөмөр, С.Баярцогт бол Л.Оюун-Эрдэнийнх Х.Баттулга гэж харагдах болсон.
Их тэнгэр сөрөг хүчний дарга Л.Гантөмөрийг дуудаж “чиглэл” өгдөг гэх яриа хэрэвзээ үнэний ортой бол АН-ын энэхүү механик эвлэрэл тун удахгүй гэсэн үг. Үндсэндээ тамга, тэмдгээ өөрийн болгосон хэдий ч Л.Гантөмөр нам дахь “власть”-аа бүрэн аваагүй байгаагийн илрэл нь Ерөнхий нарийн бичгийн даргын томилгоо. Тэрбээр ҮБХ-ны хурлаараа С.Баярцогтыг генсекээр томилуулахаар тохирсон ч Женко.Баттулгын эсэргүүцэлтэй тулгарч тэргүүн дэдийн суудлыг өгсөн гэх хөшигний арын мэдээ байна.
Л.ГАНТӨМӨРИЙН ЭХЛҮҮЛСЭН АН ЦАВ
Х.Баттулгад АН-ын дэд даргын суудлын долоог нь өгсөн ч сэтгэл ханаагүй, Э.Одбаярыг Ерөнхий нарийн бичгийн дарга болгох шахаа үзүүлэх болсон гэх. Э.Одбаярыг АН-д анх хөтлөн оруулсан хүн нь С.Эрдэнэ. Гэхдээ түүнийг МАН+Женко фракцийнх гэж намынхан нь ярьдаг нь оргүй хардлага биш байх. Төрийн ордны Зүүн жигүүрийн хоёр давхраар гүйдэлтэй болсон түүнтэй Л.Гантөмөр хувийн ойр харилцаатай гэх мэдээлэл ч байгаа. Ямар ч байсан 4:11 хэвлэлийн хурлын үеэрээ “Ерөнхий нарийн бичгийн даргаар хэнийг томилох нь АН-ын даргын бүрэн эрхийн асуудал” гэсэн нь намынхандаа хаягласан үг нь болох нь ойлгомжтой байна. Л.Гантөмөр Э.Одбаярыг оруулж ирлээ гэхэд АН-д бор зүрхээрээ зүтгэж яваа залуусын дэмжлэгийг авч чадахгүй. Гэх мэтчилэн Л.Гантөмөр жинхэнээсээ “хальсгүй өндөг”-өө хагалж мэдэхээр байна. Ийм учраас л АН-д АН-ын генсек хэрэгтэй гээд байгаа хэрэг.
Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүлийн жиргээнээс харахад АН-д ан цав үүсэв үү гэх асуулт тавигдана. Энэ асуултад хариулахдаа АН-ын дарга Л.Гантөмөр нийслэлийн АН-ын даргыг сонгуулиар шийднэ гэсэн. Гэхдээ Э.Бат-Үүл хэвлэлийн ховонд гоморхох хэмжээний улстөрч биш. Д.Бадарсанг /СБД-ийн Засаг дарга асан/ яриа яригдсан, зурагдсан болохоор тэр.
Ирэх 30 жилийг зурах Л.Гантөмөрийн стратеги арай гэж эвлэрсэн АН-ыг битгий тараачихаасай билээ.
Эх сурвалж:news.mn
Эх сурвалж:news.mn
| Л.Гантөмөрийн стратеги арай гэж эвлэрсэн АН-ыг битгий тараачихаасай! |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31
Бид “цагдаагийн дэглэм”-тэй улсад амьдарч байна уу?
2026-03-19 23:59:53
2026-03-19 16:50:06
Дарга нарт тээврийг сайн зохион байгуулж буй слайд үзүүдэг дарга нараа "Бид тарчилж байна"
2026-03-19 16:14:52
2026-03-19 15:47:31
Бүх хаягийг монгол хэлээр, англиар бол хоёр дахин бага бичиж хойно нь байрлуулна
2026-03-19 15:41:24
“Улаанбаатар-Хүннү” зочид буудлыг “Чингис хаан” ОУНБ-тай гүүрэн гарцаар холбоно
2026-03-19 14:32:11
Монголчууд 15,000 ам.доллар байршуулаагүй бол АНУ-ын B1/B2 визийг олгохгүй
2026-03-19 14:22:48
Цээжний хөндийн гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутагт хийж эхэллээ
2026-03-19 12:43:19
Импорт тоглогчийн гэрт охин зодуулсан гэх асуудал энэ сарын 7-8-нд шилжих шөнө болжээ
2026-03-19 11:55:39
Жадо ринбүчи гуравдугаар сарын 25-нд морилж, айлдвар айлдана
2026-03-19 11:15:36
Сурагчдын бие даалтын долоо хоног энэ сарын 23, 30-наас эхэлнэ
2026-03-19 11:06:07
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
Ойрын өдрүүдэд говь руу өдөртөө +17, бусад нутгаар +10 хүрч дулаарна
2026-03-19 10:18:32
НДШ-ийн өрийг 12-24 сарын шатлалтайгаар торгууль ногдуулахгүйгээр төлүүлдэг болох чиглэл өглөө
2026-03-19 09:58:57
Өнөөдөр хоёр сайдыг чөлөөлж, шинээр томилох асуудлыг УИХ-д танилцуулна
2026-03-19 09:36:30
Улаанбаатарт 4 хэм дулаан байна
2026-03-19 07:27:43
Зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн
2026-03-19 07:25:36