Монгол-Хятадын экспо дөрөв дэх удаагаа ӨМӨЗО-ны Хөх хот дахь Цэлгэр тал олон улсын үзэсгэлэнгийн төвд өчигдөр нээгдэж, үзэсгэлэн худалдаа, эдийн засгийн чуулга уулзалт, форум, соёлын солилцооны арга хэмжээнүүдээр үргэлжилж байна.
Цар тахлын улмаас завсарлаад байсан уг экспо нь “Нээлттэй шинэ тогтолцоог хамтран байгуулж, хөгжлийн шинэ боломжийг хамтдаа хуваалцъя” уриан дор зохион байгуулагдаж 35 улс, НҮБ, Бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллага, БНХАУ-ын орон нутгийн 27 төлөөлөл, 3,000 гаруй аж ахуйн нэгж бараа бүтээгдэхүүнээ танилцуулжээ.
Харин Монгол Улсаас хүнс, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлал, уул уурхай, үндэсний үйлдвэрлэл эрхлэгчид зэрэг нийт 500 гаруй аж ахуй эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ танилцуулсан байна.
Экспогийн үеэр БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Хө Вэй "Цаашид хил гаалийн худалдаа, уул уурхай, шинэ эрчим хүч, мэдээллийн технологи, боомтын дэд бүтэц, хилийн боомтын эдийн засгийн хөгжил, цөлжилттэй тэмцэх, хүмүүнлэгийн салбар, боловсрол, эрүүл мэнд зэрэгт эдийн засгийн эргэлтийг хурдасгахад анхаарч ажиллана" гэдгээ илэрхийлжээ.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан сэргээгдэх эрчим хүчний салбар дахь хөрөнгө оруулалтыг илүүтэй дэмжинэ гэсэн бол УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин шинэ технологид суурилсан хөнгөн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд экспо чухал ач холбогдолтой гэв.
УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, УИХ-ын гишүүн, Зам, тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Ц.Анандбазар, Ж.Батжаргал, Б.Баттөмөр, Б.Бейсен, Г.Ганболд, Н.Наранбаатар, Ш.Раднаасэд нарын 13 гишүүн “Монгол-Хятадын экспо” дөрөв дэх удаагийн арга хэмжээнд оролцжээ..jpg)
.jpg)
| УИХ-ын 13 гишүүн ӨМӨЗО-д болж байгаа Монгол-Хятадын экспо арга хэмжээнд оролцжээ |
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-25 11:39:19
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03