“Сая зааны орон” хэмээх орны бүлтгэр алаг нүдтэй, инээд алдсан дулаахан бор царайтай, хүмүүсийг монголчууд эртнээс мэднэ. Далай, тэнгис сүлэрсэн зүүн азийн олон улс орнуудын дундаас ганцхан далайд гарцгүй, хуурай газраар хүрээлүүлсэн манайх шиг улс юм. Цагаан будааны орон ч гэж нэрлэж болно.
Чуулганы танхимын улаан модон ширээ, сандлуудыг одоогоос 20 гаруй жилийн өмнө ардчилсан Монгол Улсын парламентын засаглалыг талархан дэмжиж бэлэглэж байсан юм. Манай улс тус улсын эрх чөлөөний тэмцлийн үе буюу 1975 оноос тусламж илгээж байсан. Хаант засаглалаа халж, тусгаар тогтнолоо зарласан эгзэгтэй хүнд тэмцлийн үед лаосчуудад дэлхийн олон орон тусалж байсны нэг нь Монгол Улс юм. Мөн монгол эмч нар тус улсад очиж, ажиллаж байжээ. Манай Засгийн газраас жил бүр тус улсын 10 оюутанд тэтгэлэг олгож, сургаж ирсэн бөгөөд өнөөдөр 47 оюутан суралцдаг юм байна. 1984 онд тус улсад эмнэлэг байгуулж өгөхөөс гадна эм тарианы тусламжийг үзүүлж байв. 2010 онд байгуулж өгсөн эмнэлгээ их засварт оруулж өгсөн байна. Мөн 2018 онд 1000 хонь илгээсэн гэнэ.
Тэртээ 1962 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр найрсаг харилцаагаа олон жил үргэлжлүүлэн хөгжүүлэхийн тулд дипломат харилцаа тогтоожээ. Эдүгээ хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоогоод нэгэн жарныг үдэж, шинэ жарангаа эхлүүллээ. Түүхт энэхүү ойгоор хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргах, тэр тусмаа парламент хоорондын харилцааг хөгжүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байгаа юм.
Харилцаа хамтын ажиллагааны арвин түүхтэй энэ орон бол Бүгд найрамдах ардчилсан Лаос Ард улс билээ. Өнө эртний түүхт, үзэсгэлэнт сайхан байгальтай Лаос улсын ард түмэн монголчуудад маш ойрхон. Бид улам ойртон, нөхөрлөж байна. Хоёр улсын хооронд дахь харилцан айлчлалууд нь тухайн улс орнуудын ард түмэнг нэгтгэхээс гадна, бүхий л салбарт хамтран ажиллах, дэлхийн тавцанд бие биеэ дэмжих, энх тайван, аюулгүй байдлын үзэл баримтлалдаа нэгдэх зэрэг олон давуу талыг буй болгож байдаг.
Хамгийн анх 1979 онд Монгол Улсын сайд нарын зөвлөлийн дарга Ж.Батмөнх тус улсад айлчилж байв. Түүний дараа 1980 онд БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Суфанувонг манай улсад айлчилсан байна. Мөн 1985 онд тэрбээр дахин манай оронд айлчилжээ.
Харин түүнээс хойш Ерөнхийлөгчийн түвшний айлчлал хэсэг холдож байсан ч Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат 1994 онд, Ерөнхийлөгч Н.Багабанди 2005 онд тус улсад айлчилснаар харилцаа хамтын ажиллагааны шинэ үе эхэлсэн. 2007 онд БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Чуммали Саяасон Монгол Улсад айлчилж, харилцан айлчлалын хугацаа богиносож, Энэтхэг-Хятадын хойгийн төв хэсэгт орших эртний түүхт халуун орон төв азийн цээжин дэх эх оронтой минь газар нутгийн хол ойроос үл хамааран ойртон нөхөрлөх зам мөрөө улам тодруулжээ.
Харин парламентын төвшний харилцан айлчлалын давтамж ардчилал, шинэчлэлийн цаг үеүдэд ч хэвээр хадгалагдаж, 1998, 2002, 2008 зэрэг онуудад УИХ-ын даргаар ажиллаж байсан Р.Гончигдорж, Ж.Бямбадорж, Д.Дэмбэрэл нар Лаос улсыг зорьж байв. Лаосын Үндэсний Ассамблейн дарга нар 2000, 2008, 2012 онуудад манай улсад айлчилсан харилцан хамтын ажиллагааны түүхийн хуудас зузаарсаар иржээ.
Манай хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага 1999-2000 оны хооронд хамтран ажиллах санамж бичиг, Лаосын Үндэсний Ассамблей, Монгол Улсын Их Хурлын Тамгын газар хооронд 2010-2013, 2014-2018 онуудад хамтын ажиллагааны протокол байгуулан хамтран хэрэгжүүлж байна.
Өнгөрсөн 2022 онд 60 жилийн түүхт ойг тэмдэглэх үеэр буюу яг нэг жилийн өмнө Лаосын Үндэсний Ассамблей дахь Лаос, Монголын найрамдлын бүлгийн төлөөлөгчид манай улсад айлчилсан нь уламжлалт найрамдалт харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан хэмээн үнэлсэн.
2022 оны 11 дүгээр сард Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга Сайсумфон Фомвихан нар цахим уулзалт хийх үеэр Лаосын тал хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны уламжлалаа сэргээх, хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэн байгуулах саналаа илэрхийлж, улмаар Улсын Их Хурлын Тамгын газар, БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн Тамгын газрын хооронд хамтран ажиллах тухай санамж бичгийг Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Лаост хийсэн айлчлалынхаа үеэр айлын талтай шинэчлэн байгуулсан.
Нэгэн жарны эхлэл тохиох энэ цаг үед Улсын Их Хурлын дарга Г. Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан энэ сарын 7- 10-нд албан ёсны айлчлал хийх гэж байна. АСЕАН-ы гишүүн, Зүүн өмнөд Ази дахь чухал түнш БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн Тамгын газартай уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлэх нь чухал хэмээн үзнэ.
Хоёр улс уламжлалт найрсаг харилцаагаа хөгжүүлж ирсэн ч худалдаа, эдийн засаг, бизнесийн харилцаа төдийлөн сайн биш байна. Парламентын хамтын ажиллагааны зүгээс энэ талын харилцааг хөгжүүлэхэд анхаарч ажиллахын чухлыг хоёр тал ярилцаж байна.
Хамгийн сайн мэдээ гэвэл өнгөрсөн жил Лаос-Хятадын өндөр хурдын төмөр зам ашиглалтад оржээ. Тиймээс Хятад улсаар дамжуулан тээврийн салбарт хамтран ажиллах таатай боломж нээгдэж байна. Бараа, бүтээгдэхүүний худалдаа наймаанаас эхлээд иргэд хооронд хямд өртгөөр харилцан зорчиход саадгүй болох нь.
Манай монголчууд өвлийн цаг хугацаанд зүүн азийн орнуудаар аялах, амрах нь элбэг болсон. Сүүлийн үед өвөл гэлтгүй гадаадад аялах амрахад зүүн азийн орнууд хамгийн таатай. Тиймээс Лаос улс руу аяллын маршрут тун удахгүй гарах нь дамжиггүй. Мөн Монгол Улсаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортолж байсан уламжлалт харилцаагаа түшиглэн худалдааны салбарт сэргэлт тохиох боломж байна.
БНАЛАУ-ын Засгийн газраас цагаа будаа тариалах зорилгоор манайд 10 мянган га газар олгох хүсэлт тавиад байгаа. Цагаан будааны эх орныхон монголын хөрсөнд цагаан будаагаа тариалахад болохгүй зүйл байхгүй. Гагцхүү ургац алдахгүй байх нөхцөл бололцоог нь бүрдүүлж чадвал эх орны хөрсөнд ургуулсан цагаан будаагаа зооглох сайхан цагийг бэлгэшээн хүлээе.
| САЯ ЗААНЫ САЙХАН ОРОН” ЛАОС УЛС МОНГОЛЧУУДАД УЛАМ ОЙРТСООР БАЙНА |
2025-12-16 11:56:37
21 элчин сайдыг эгүүлэн татаж, шинээр томиллоо
2025-12-16 10:33:57
Дараах 18 газрыг нээлттэй хувьцаат компани болгоно
2025-12-15 12:16:26
2025-12-16 16:52:51
Алдсан мөнгөө нөхөж олно гэж мөрийтэй тоглосоор ₮150 саяар хохирчээ
2025-12-16 16:35:25
2025-12-16 16:17:41
Улаанбаатараас Хөвсгөл нуур руу автобус шууд явж эхэллээ
2025-12-16 15:50:20
"О.Осоржамааг чандарлах зөвшөөрлийг цагдаагаас олгоогүй тул хөрсөнд оршооно"
2025-12-16 15:29:40
Татварын нийт орлого өмнөх оны мөн үеэс ₮835.8 тэрбумаар буурчээ
2025-12-16 14:56:45
Нийслэлийн таван байршилд давхар гүүрэн гарц барихаар зургийг баталлаа
2025-12-16 13:22:27
2025-12-16 12:05:41
2025-12-16 11:56:37
"Архигүй шинэ жил" арга хэмжээг хэрэгжүүлэхээр 1061 алба хаагч ажиллаж байна
2025-12-16 11:26:23
1-р хороолол, МҮОНРТ, 5 буудал, 100 айл, Бөхийн өргөө агаар бага бохирдолтой байна
2025-12-16 11:19:10
2025-12-16 11:17:57
БНХАУ-Японы дипломат хямрал хурцдаж байна
2025-12-16 10:38:13
21 элчин сайдыг эгүүлэн татаж, шинээр томиллоо
2025-12-16 10:33:57
Ойрын гурав хоногт хүйтний эрч сулавтар байна
2025-12-16 10:26:47
2025-12-16 10:16:41
2025-12-16 09:52:40
Азийн залуучуудын V пара наадмаас Монголын баг ганзага дүүрэн медальтай ирлээ
2025-12-16 09:32:49
"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын гэр бүл "Боолчлогч" нэвтрүүлгийн талаар мэдэгдэл гаргалаа
2025-12-16 09:23:17
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
2025-12-16 07:59:11
Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн байна
2025-12-16 07:57:36
2025-12-15 17:02:17
Ханиад хүндэрсэн 1962 хүүхэд эмнэлэгт хэвтэж байна
2025-12-15 15:50:21
Нийслэл 14400 байр, барилгыг дулаанаар найдвартай хангаж байгаа гэв
2025-12-15 15:44:30
Амиа алдсан Атиензагийн охин: Бид ээжийгээ алдсан ч, Монголоос 1000 ээжийг олж авлаа
2025-12-15 15:33:16
Хангайн нурууны өвөр бэл, говийн өмнөд хэсгээр +3 хэм хүрч, дулаарна
2025-12-15 14:36:30
"Говь" ХК-ийн менежерийн хахуульд авсан ₮10 саяыг улсын орлого болголоо
2025-12-15 13:56:46
"О.Осоржамаагийн задлан шинжилгээний хариу гарахаар нас барсан шалтгаан тодорхой болно"
2025-12-15 13:18:50
Эр үхрийн үнэ Сүхбаатар аймагт хамгийн өндөр буюу ₮2.6 сая байна
2025-12-15 12:54:47
Дараах 18 газрыг нээлттэй хувьцаат компани болгоно
2025-12-15 12:16:26
Бусдын эгэм рүү хэдэнтээ хутгалж хөнөөчхөөд, булаацалдаж байгаад хатгачихсан гэж маргажээ
2025-12-15 11:42:12
Их дээд сургуулийн багш нарыг судалгааны тендерт оролцох боломжоор хангаж баталгаанаас чөлөөлнө
2025-12-15 11:13:43
Гадаад паспортыг авга, нагац, үеэл нь төлөөлж авах боломжтой боллоо
2025-12-15 10:53:30
Ким Жон Ун ОХУ-аас эргэж ирсэн цэргүүдээ сайшаалтайгаар хүлээн авлаа
2025-12-15 10:48:06
Төв гандангийн 14 барилга, 3 хаалгыг улсын төсвөөр "гэрэлтүүлсэн"
2025-12-15 10:45:19
2025-12-15 10:05:57
2025-12-15 09:32:08
2025-12-15 09:26:01
2025-12-15 09:16:42
Улаанбаатарт 11 хэм хүйтэн байна
2025-12-15 07:51:44
Aрхи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөхийг цээрлэнэ
2025-12-15 07:50:02