Барилга, хот байгуулалтын сайдын ээлжит шуурхай хуралдаан /2023.09.04/-ний өдөр боллоо. Шуурхайн эхэнд яамны газар хэлтэс, харьяа байгууллагууд, төслийн нэгжүүд өнгөрсөн 14 хоногт хийж хэрэгжүүлсэн ажил, үүрэг даалгаварын биелэлтээ танилцууллаа. Өнгөрсөн хугацааны гол ажлуудаас дурдвал:
- Хот байгуулалтын агентлагийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалт, бүтэц, чиг үүргийн талаарх саналыг эцэслэн боловсруулав.
- Барилга, хот байгуулалтын яам, БНСУ-ын “Колон глобал корпорэйшн” ХХК-ийн хооронд орлогод нийцсэн “Солонго 1, 2 орон сууцны хороолол” барих төслийн гэрээг байгуулав.
- “Сэлбэ сэргэлт” төслийн далан, зам, гүүрийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах ажлын зураг төсөлд магадлал хийх ажлыг шуурхай зохион байгуулж, албан бичгийг “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-т хүргүүлэв.
- Монгол Улсын Засгийн газарт БНХАУ-ын Засгийн газраас олгож буй буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийн явцын талаарх хамтарсан хуралдааны үеэр Монгол, Хятад төрийн тэргүүн нарын нэрэмжит президент спорт цогцолбор барих төслийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах судалгааны ажлын протоколыг баталгаажуулав.
- “Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”-ийн гүйцэтгэгч, БНХАУ-ын “Экзим” банкны төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж ажлын гүйцэтгэлийг танилцуулан, үнийн өсөлтийг шийдвэрлэх асуудлыг хэлэлцэв.
- Салбарын тусгай зөвшөөрлийн цахим системийг танилт, нэвтрэлтийн систем /ДАН/-тай холбох ажлыг гүйцэтгэн, үйлчилгээг үзүүлж байна.
- Үндэсний дата төв УТҮГ-т байршдаг “Орон сууцны бүртгэл мэдээллийн портал” цахим системийн серверийн төхөөрөмжид засвар үйлчилгээ хийх шаардлагатай болсон тул хөгжүүлэгч компанитай хамтран засварлаж файл, программ хангамжийг сэргээх ажлыг хийж байна.
- “Улаанбаатар хотын хөрсний чанарыг сайжруулах бүс тогтоох, дагаж мөрдөх журам”-ын төсөлд тусгах 11 саналыг боловсруулан Хөгжлийн бодлого, газрын харилцаа, хот байгуулалтын газарт хүргүүлэв.
- Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт бэлдэх ажлын хүрээнд БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу багаж тоног төхөөрөмжийн жагсаалтыг гарган “Барилга, хот байгуулалтын яамны гамшгийн төлөвлөгөө”-г боловсруулж байна.
- Засгийн газрын тогтоолоор батлагдсан хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн барилга байгууламжийн угсралтын ажилд төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж байна.
- Шинээр угсарсан лифт, эскалаторын техникийн аюулгүй байдалд магадлан баталгаажилт хийж, 230 заалт бүхий 12 албан шаардлага, 7 цамхагт кран, 1 өргүүрийн угсралт, ашиглалтын байдалд 12 заалт бүхий 8 дүгнэлтийг 28 иргэн, ААН байгууллагад улсын байцаагчийн эрх зүйн баримт бичгийг тус тус хүргүүлэв.
Шуурхай хуралдаанд мөн БХБЯ-ны төслийн нэгжүүдийн ажил хуваарийн дагуу явагдаж байгаа талаар нэгжийн удирдлагууд танилцуулга мэдээлэл хийв. Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн яаралтай шийдвэрлэх асуудлууд, ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэх ажлын хүрээнд дараах үүрэг чиглэлүүдийг өглөө.
Үүнд:
- Барилгын тухай хууль болон Зөвшөөрлийн тухай хуулийн уялдааг сайжруулж, Барилгын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг 10 сард бэлэн болгож, холбогдох газруудаас саналыг нь авч тусгах;
- “Сэлбэ сэргэлт” төслийн нэгжийн үйл ажиллагааг жигдрүүлж, төслийн явцыг шуурхайлах;
- Шинэ Хар хорум хотын инженер, геологийн судалгааг нарийвчилж, бусад судалгааны ажлыг эрчимжүүлэх;
- Хот байгуулалтын агентлагийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалт, бүтэц, чиг үүрэг, төсвийн саналыг Сангийн яаманд хүргүүлэх;
- Батлагдсан ерөнхий төлөвлөгөөнөөс сургууль, цэцэрлэгийг хасч, зураг төсвөө өөрчилж, барилга барьж буй асуудалд арга хэмжээ авч ажиллах;
- Тусгай зөвшөөрөл олголтыг хялбарчилсан түр журмуудыг дахин нягталж, боловсонгуй болгох;
- БХБЯ-д иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтэд хийсэн шалгалтын зөвлөмжүүдийг хэрэгжүүлж, хугацаа хэтэрсэн болон шилжүүлсэн бичгүүдийг шуурхай хянаж шалгаад, эргэн танилцуулах.
| ЗУРАГ ТӨСВӨӨ ӨӨРЧЛӨН, БАРИЛГА БАРЬЖ БУЙ АСУУДАЛД АРГА ХЭМЖЭЭ АВАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31
Бид “цагдаагийн дэглэм”-тэй улсад амьдарч байна уу?
2026-03-19 23:59:53
2026-03-19 16:50:06
Дарга нарт тээврийг сайн зохион байгуулж буй слайд үзүүдэг дарга нараа "Бид тарчилж байна"
2026-03-19 16:14:52
2026-03-19 15:47:31
Бүх хаягийг монгол хэлээр, англиар бол хоёр дахин бага бичиж хойно нь байрлуулна
2026-03-19 15:41:24
“Улаанбаатар-Хүннү” зочид буудлыг “Чингис хаан” ОУНБ-тай гүүрэн гарцаар холбоно
2026-03-19 14:32:11
Монголчууд 15,000 ам.доллар байршуулаагүй бол АНУ-ын B1/B2 визийг олгохгүй
2026-03-19 14:22:48
Цээжний хөндийн гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутагт хийж эхэллээ
2026-03-19 12:43:19
Импорт тоглогчийн гэрт охин зодуулсан гэх асуудал энэ сарын 7-8-нд шилжих шөнө болжээ
2026-03-19 11:55:39
Жадо ринбүчи гуравдугаар сарын 25-нд морилж, айлдвар айлдана
2026-03-19 11:15:36
Сурагчдын бие даалтын долоо хоног энэ сарын 23, 30-наас эхэлнэ
2026-03-19 11:06:07
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
Ойрын өдрүүдэд говь руу өдөртөө +17, бусад нутгаар +10 хүрч дулаарна
2026-03-19 10:18:32
НДШ-ийн өрийг 12-24 сарын шатлалтайгаар торгууль ногдуулахгүйгээр төлүүлдэг болох чиглэл өглөө
2026-03-19 09:58:57
Өнөөдөр хоёр сайдыг чөлөөлж, шинээр томилох асуудлыг УИХ-д танилцуулна
2026-03-19 09:36:30
Улаанбаатарт 4 хэм дулаан байна
2026-03-19 07:27:43
Зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн
2026-03-19 07:25:36