Нүүрсний хулгайн хэрэг нь шүүхийн тавцанд очсон. Цагаан захтан, цагаан гартнууд нэг шанага нүүрс энд яригдахгүй гэж хэлцгээсэн байна. Үнэнээс үнэн үг. Энэ бол уурын зуухны хашаанаас шанага нүүр авсан, шуудай нүүрс шөнөөр үүрээд харьсан, портер нүүрс товчоогоор оруулсан нүүрсний хулгай биш. Авагдсан эд мөрийн баримтад нь хүрз, шуудай, галын хайч, чүдэнз, ажлын бээлий, гарын хээ, хашаа давсан гутлын мөр, тэр нь УИХ-ын гишүүн, захирлын арьсан ботинкийн улны хээтэй яг тохирсон гэх мэт зүйл байхгүй. Цагаан цамц, цагаан гар, цагаан цаасан дээр явагдсан хэрэг. Шанагаар нь хуссан нь шоронд, ордоор нь туусан нь ордонд гэдэг шиг эрс өөр юм. Давхар дээлээ тайлсан Т.Аюурсайханы мэдэгдсэнээр бол түүнийг зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл байгуулсан гэж зохион байгуулалттай гүтгэж байгаа юм байна. Экс гишүүн, экс сайдын үзэж байгаагаар бол сэтгүүлчид гүтгэхийн оронд мань эрийг одоо ч ард түмэнтэй холбох гүүр, гүүрэн байгууламж, нүхэн гарц, дүүжин тээвэр байх ёстой гэж үзэж байна. Араб, англи үүлдрийн хурдан морины жүчээ, гэр, байшин, Сэргэлэн суман дахь 9 га газар, Хүй долоон худаг дахь 2 га газар хүрз жоотуу, хауснаас нь шанага түмпэн хайгаагүй. Хэвлэх цехдээ мөнгө хэвлээгүй болохоор яаж 1,6 тэрбумтай болж, ямар мөнгөөр том жүчээ, том хаустай болсныг нь шалгасан юм.
“Эрдэнэставантолгой”-н захирал асан Б.Ганхуяг мөн шанага нүүрс хулгайлсан баримт эндээс олдохгүй гэж итгэл төгс хэлсэн. Төрийн өмчит хамгийн том нүүрсний компанийн захирал өөрөө нүүрс хүрздээд, түмпэн шанагаар зөөгөөгүй учраас итгэл төгс ингэж хэлсэн байна. Оффис, хаус хороолол, бүр спорт заал баригдсан эх үүсвэр, тендерээс ул мөр нь гарч ирэх хэрэг явдал юм.
Т.Аюурсайхан бүх томилгоог шалгуулъя, бүх хүн, бүх нам над шиг шалгуулъя гэж хэлсэн байна. Төрсөн ах дүү хоёрыг хамт шалгадаггүй, нэгийг нь л шалгадаг юм шүү гэж бас мэдэгдсэн байна. Т.Аюурсайханы хэрэгт хадам ээж, хадам ах, дүү төрсөн эгч нь хамт шалгагдаж байгаа юм. Төрөл төрөгсөд хэрэг хийсэн бол зөвхөн нэгийг нь шалгаад, бусдыг нь орхидог тийм хууль одоогоор Монголд болон гадаадын аль ч улсад батлагдаагүй, батлагдаж байгаагүй юм байна.
| ШАНАГА НҮҮРСНИЙ ХУЛГАЙ ЮУ? |
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-25 11:39:19
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03