Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар өнөөдөр (2023.09.01) Монгол Улсын Их Сургуулийн 81 дэх хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын дээд боловсролын ууган байгууллага болох Монгол Улсын Их Сургуулийн 81 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлээд, тус сургууль нь 81 жилийн түүхэндээ 100 гаруй мянган мэргэжилтэй болсон хүчин бэлтгэж Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй Монгол Улсын их, дээд сургуулиудын тэргүүлэх сургууль болохыг онцолсон юм. Тэрбээр, Улсын Их Хурлын хаврын чуулганаар шинэчлэн баталсан Боловсролын тухай багц хуулийн нэг болох Дээд боловсролын тухай хуульд Монгол Улсад судалгааны их сургуулийг хөгжүүлэх бодлогыг тодорхойлсныг дурдаад, Төр- Их сургууль-Бизнес-Иргэний нийгэм гэсэн гурвалсан, дөрвөлсөн зангилааг бий болгоход чухал үүрэгтэй оролцож буй олон улсын байгууллага, тухайлбал Япон Улсын JIKA байгууллага, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдөд талархал илэрхийллээ.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар МУИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр тус сургуулийн Дундын судалгааны лаборатори, багш нарын инновацийн бүтээлтэй танилцаж, МУИС-д зочлох бүрд шинэ инноваци, мэдлэгт суурилан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд хэвлүүлсэн өгүүлэл, нийтлэлээ танилцуулдаг эрдэмтэн судлаачдад халуун талархал илэрхийлсэн юм.
Түүнчлэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Дээд боловсролын тухай хуульд их сургуулийг судалгааны, сургалтын, мэргэжлийн хэмээн ангилсан бөгөөд судалгааны их сургуулийн үндсэн зорилго нь шинэ мэдлэг бий болгон, ахисан түвшний сургалтыг түлхүү явуулах, хөрвөх чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй, мэдлэг ур чадвараараа дэлхийд өрсөлдөхүйц мэргэжилтэн бэлтгэх явдал хэмээлээ. Энэхүү үндсэн зорилгыг хэрэгжүүлэх боломж, нөөц МУИС-д бийг тэрбээр дурдаад, сүүлийн жилүүдэд улс орнуудын хөгжлийн чиг хандлага мэдлэгт суурилсан эдийн засгийг цогцлоохыг зорилгоо болгож, хиймэл оюун ухаанд тулгуурласан технологийг бий болгоход онцгой анхаарч, өндөр түвшний технологид суурилсан хөгжлийн загварыг боловсруулж, хэрэгжүүлж буйг онцолсон. Энэ үйл явцаас Монгол Улс, монголчууд хоцорч болохгүй бөгөөд мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх үндсэн хөшүүрэг нь их сургууль болохыг тодотгосон юм.
| Г.ЗАНДАНШАТАР: МЭДЛЭГИЙН ЭДИЙН ЗАСГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ХӨШҮҮРЭГ НЬ ИХ СУРГУУЛЬ ЮМ |
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-25 11:39:19
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03