ЗАСГИЙН ГАЗАР ЭЭЛЖИТ БУСААР ХУРАЛДАЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн газрын ээлжит бусаар хуралдаж байна. Өнөөдрийн хуралдаанаар өнгөрөгч лхагва гарагт /2023.08.30/ болсон ээлжит хуралдаанаар хэлэлцэж амжаагүй асуудлуудыг үргэлжлүүлэн хэлэлцэх аж. 

Өнгөрсөн лхагва гарагийн хуралдаанаар: 

- Боомтуудын хил дамнасан төмөр замын явцын талаар,

- 2023 оны ургацын урьдчилсан баланс, 

- “Иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол,

- Тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийн талаар, 

- Олон улсын цахим худалдааны төлбөр тооцооны гарцын талаар, 

- Хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөний талаар зэрэг 40 гаруй асуудал хэлэлцэх болон танилцсан юм. 


ЗАСГИЙН ГАЗАР ЭЭЛЖИТ БУСААР ХУРАЛДАЖ БАЙНА
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ