Шүүхээс хүртэл “...Нүүрсний хэрэг” хэмээх алдар хүртсэн асуудлаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарын олон хүнийг шүүх гэж байна. Уржигдар товлогдсон шүүх хурал нэг шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хойшилжээ. Гэхдээ шүүх хуралдааны эхэнд Т.Аюурсайхан, Б.Ганхуяг хоёрын хэлсэн үг олны анхаарлыг татлаа. Тэд шүүх хурлыг нээлттэй явуулж өгөхийг хүссэн байна. Ингэх учир нь “...Олон нийтэд үнэнийг хэлмээр байна” гэжээ. Тиймээс “...Тэд юу хэлэхийг хүссэн бэ” гэдгийг нийтээрээ сонирхож, бие биеэсээ ч асууж эхэллээ. Улс төрийн хүрээнд илүү яригдаж буй энэ “сэдэв”-ийн хүрээнд “..Хэрвээ Т.Аюурсайхан, Б.Ганхуяг хоёрыг ил шүүвэл АТГ-ын зарласан 17 нүүрсчин дахиад хэд дахин нэмэгдэнэ. Тэр тусмаа улстөрчид хэд хэдээрээ гарч ирнэ” гэж ярьж байна. Мөн тэднийг “...Мэдүүлгээ нэгтгэж, дарга нараасаа хамгаалалт хүссэн” гэдэг яриа гарлаа. Эдгээр нь аль ч утгаараа нүүрсний хулгайтай холбоотой улстөрчдийг айлгаж буй юм байна. Олны яриа, баталгаатай баталгаагүй мэдээллээс үзвэл, нэгдүгээрт, “...Нэр маань гарах вий”, хоёрдугаарт, “...Үйлдэл нь яригдах вий” гэсэн улстөрчид цөөнгүй л байгаа бололтой юм. Ямартай ч энэ нь удахгүй дээрх Т.Аюурсайхан, Б.Ганхуяг хоёрыг шүүх хурлаас тодорхой харагдана. Хэрвээ нүүрсчид бяртай хэвээр байгаа бол есдүгээр сарын 12-нд болохоор товлогдсон тэднийг шүүх хурал дахиад л хойшилно. Хэд ч хойшилж мэднэ. Боллоо гэхэд энэ хоёр эрхмийг нээлттэй, эсвэл хаалттай шүүхийг шүүгч биш тэдгээр нүүрсчид шийднэ. Хэрвээ нүүрсчид бяртай, улс төрд нөлөөтэй хэвээр байгаа бол шүү дээ.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
| Т.Аюурсайхан, Б.Ганхуяг хоёрыг нээлттэй шүүх эсэхийг шүүгч биш нүүрсчид шийдэх үү?! |
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-25 11:39:19
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03