Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж өнөөдөр албан үүргээ орлогч дарга И.Доржсүрэнд хүлээлгэн өглөө.
Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга О.Пүрэвдорж хэлэхдээ “Өнөөдөр та аймгийн Засаг даргын ажлыг хүлээлгэж өгч байгаа боловч аймгийн ИТХ-ын Төлөөлөгч хэвээр байгаа. Энэ бүрэн эрхийнхээ хугацааг дуустал өөрийн өнгөрсөн гурван жилийн туршид хэрэгжүүлж ирсэн ажил, боловсруулж, баримталж ирсэн бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгөхөд хамтран ажиллах болно” гэлээ.
Түүнчлэн аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэн тамга тэмдгийг гардан авахдаа “А.Ишдорж даргатай аймгийн улс төр болон төрийн захиргааны байгууллагад олон жил мөр зэрэгцэн ажиллалаа. Цаашид ч аймгийнхаа нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангахад та бидний хамтын ажиллагаа үргэлжилнэ” хэмээн онцлон хэллээ.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64.5-т заасны дагуу Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг Засаг даргын орлогч хэрэгжүүлж, хариуцлагыг бүрэн хүлээх үүргийг авч байна.
| ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА А.ИШДОРЖ АЖЛАА ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ |
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
2026-09-22 18:18:56
2026-09-21 15:07:03
2026-09-21 09:19:56
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
2026-09-22 18:18:56
Хар тамхины хэрэг үйлдсэн таван хүнд 1-9 жилийн хорих ял оноолоо
2026-09-22 17:47:06
Аймгууд яамнаас баавгай агнах зөвшөөрөл хүсч, музейн үзмэрээ шинэчлэх хүсэлтэй байна
2026-09-22 17:18:01
2026-09-22 17:07:41
"Засгийн газрын нөөц хөрөнгөөс баавгай унтуулдаг буу, цацлага шийдүүлнэ"
2026-09-22 14:38:38
2026-09-22 13:57:18
2026-09-22 13:45:16
2026-09-22 13:41:45
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00