Дорноговь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /ИТХ/-ын дарга Б.Ганзоригийг Авлигатай Тэмцэх Газарт шалгуулах талаар тус аймгийн Улаанбадрах сумын Баянбогд багийн Засаг дарга н.Гантөмөр болон бусад иргэдийн төлөөлөл мэдээлэл хийлээ.
Тодруулбал тус багийн Засаг дарга н.Гантөмрийн мэдээлснээр Баянбогд уулын ойр орчим дахь орон нутгийн тусгай хамгаалалттай газрыг тусгай хамгаалалтаас нь гаргаж өгнө үү гэсэн "Эрдэнэс Баянбогд" компанийн хүсэлтээр сумын ИТХ хоёр удаа хуралдсан байна. Эхний хуралдаанаар тусгай хамгаалалтыг хэвээр үлдэх шийдвэр гарчээ. Дараагийн хуралдаанд хүсэлт гаргасан компанийн зүгээс төлөөлөгч нарт шийдвэр гаргахад нь нөлөөлсөн гэх асуудлаар Улаанбадрах сумын Баянбогд багийн Засаг дарга н.Гантөмөр дараах мэдээллийг хийлээ.
Тэрбээр "1,500 хүний эрх ашгийг нэг дарга л шийдээд байна. Сумын ИТХ-ын дарга гэдэг бол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж гарсан бодлого шийдвэр дээр маргаан үүсгэж явах ёстой байгууллага. Гэтэл уг байгууллага иргэдийнхээ эсрэг шийдвэр гаргалаа. Иймд ИТХ-ын дарга Б.Ганзоригийг Авлигатай Тэмцэх Газарт шалгуулахаар өгч байна.
Мөн "Эрдэнэс Баянбогд" компанид манай орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутагт яг давхцуулан лиценз олгосон Монгол Улсын Засгийн газрын 110-р тогтоол байна. Үүнд холбогдох албаны хүмүүс нь хариуцлагаа хүлээх хэрэгтэй. Сумын орон нутгийн тусгай хамгаалалтаас гаргаж өгнө үү гэх хүсэлт бол маш том гэмт хэрэг гэж харж байна" гэлээ.
Иргэдийн төлөөлөл н.Баянбат "Ураны хор хохирлоос үүдэж Дорноговийн Улаанбадрах суманд малын 20-35 хувь нь үхсэн төрж байна. Уусган баяжуулах арга гэдэг нь гүний ус руу хүхрийн хүчил шахаад тэр хүчлээ хоёроос орчим жил болгоод татаж аваад түүнээсээ ураныг ялгаж авдаг. Хүхрийн хүчил гэдэг бол аккумляторын шингэн. Уг шингэнийг гүний ус руу хийгээд байхаар тэндхийн ус ууж болохгүй болсон.
Улаанбадрах сумаас гадна найман газар ураны лиценз эхлэх гээд байгаа. Цөмийн энергийн хуульд ураныг олборлосон газраа булшилна гэсэн байдаг. Иймд эндээс олборлосон бол цөмийн хаягдал нь буцаад монголд ирж хийгдэнэ. Олон орнуудын хаана ч хаяж чадахгүй байгаа цөмийн хаягдал Монголд ирэх магадлал маш өндөр байна" гэв.
| Хүхрийн хүчил гэдэг бол аккумляторын шингэн. Уг шингэнийг гүний ус руу хийж байна |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31
Бид “цагдаагийн дэглэм”-тэй улсад амьдарч байна уу?
2026-03-19 23:59:53
2026-03-19 16:50:06
Дарга нарт тээврийг сайн зохион байгуулж буй слайд үзүүдэг дарга нараа "Бид тарчилж байна"
2026-03-19 16:14:52
2026-03-19 15:47:31
Бүх хаягийг монгол хэлээр, англиар бол хоёр дахин бага бичиж хойно нь байрлуулна
2026-03-19 15:41:24
“Улаанбаатар-Хүннү” зочид буудлыг “Чингис хаан” ОУНБ-тай гүүрэн гарцаар холбоно
2026-03-19 14:32:11
Монголчууд 15,000 ам.доллар байршуулаагүй бол АНУ-ын B1/B2 визийг олгохгүй
2026-03-19 14:22:48
Цээжний хөндийн гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутагт хийж эхэллээ
2026-03-19 12:43:19
Импорт тоглогчийн гэрт охин зодуулсан гэх асуудал энэ сарын 7-8-нд шилжих шөнө болжээ
2026-03-19 11:55:39
Жадо ринбүчи гуравдугаар сарын 25-нд морилж, айлдвар айлдана
2026-03-19 11:15:36
Сурагчдын бие даалтын долоо хоног энэ сарын 23, 30-наас эхэлнэ
2026-03-19 11:06:07
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
Ойрын өдрүүдэд говь руу өдөртөө +17, бусад нутгаар +10 хүрч дулаарна
2026-03-19 10:18:32
НДШ-ийн өрийг 12-24 сарын шатлалтайгаар торгууль ногдуулахгүйгээр төлүүлдэг болох чиглэл өглөө
2026-03-19 09:58:57
Өнөөдөр хоёр сайдыг чөлөөлж, шинээр томилох асуудлыг УИХ-д танилцуулна
2026-03-19 09:36:30
Улаанбаатарт 4 хэм дулаан байна
2026-03-19 07:27:43
Зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн
2026-03-19 07:25:36