️Мэргэжлийн болон техникийн боловсролын захирал, сургалтын менежер, төсвийн мэргэжилтнүүдэд зориулсан 2 өдрийн сургалтын явцтай Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр танилцаж, хууль эрх зүйн шинэчлэлтэй холбоотой мэдээлэл өглөө.
2023-2024 оны хичээлийн жилд мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын салбарын зорилгыг “Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын засаглал удирдлагын шинэ бүтцийг төлөвшүүлэх, багшаа чадваржуулах, дадлагын сургалтын чанарыг ахиулах, түншлэлийг шинэ шатанд гаргах, олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх замаар сургалтын чанар, суралцагч, төгсөгчийн мэргэшлийн ур чадварыг дээшлүүлэх”, буюу “Чанартай сургалт - Ур чадвартай төгсөгч” хэмээн тодорхойлж байгааг дуулгалаа.
Дэвшүүлсэн зорилгынхоо хүрээнд сургалтын судалгаа, арга зүй, үнэлгээний нэгдмэл байдлыг хангаж, сургалтын байгууллагуудыг төрөлжүүлэн салбар дундын дадлагын бааз, гарааны компани байгуулах, удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, чанар, гүйцэтгэлийн үр дүнд суурилсан удирдлага, санхүүжилтийн шинэ тогтолцоог нэвтрүүлэн мэргэжлийн өөрийн өртөгт суурилсан хувьсах зардлаар санхүүжүүлэх, боловсролын багц хуулийн хүрээнд мөрдөгдөх эрх зүйн бичиг баримтын шинэчлэлийг хийх зэргээр сургалтын байгууллагын засаглал менежментийг сайжруулна.
️Мөн Мэргэжлийн боловсролын 2.5 жилийн хөтөлбөрийн хугацааг 3 жил болгон сунгах, олон улсын Пийрсон, Эсэл, Коосэний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, хосмог болон ажлын байран дахь сургалт, дагалднаар суралцах сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлж, мэргэшлийн түвшинтэй уялдсан хөтөлбөрийн агуулгын шинэчлэлийг хийж сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хүрэлцээг нэмэгдүүлнэ.
Сургалтын хөтөлбөрт агуулга, арга зүйн шинэчлэл хийснээр суралцагчид дараагийн түвшний сургалтын байгууллагад дэвшин суралцах, үе тэнгийн бусад суралцагчтай ижил хөтөлбөрөөр суралцаж, мэдлэг, чадвар эзэмших тэгш боломжийг бүрдүүлэхийг зорьж байна.
| “БОЛОВСРОЛЫН ШИНЭ СЭРГЭЛТ-ҮР ДҮНД СУУРИЛСАН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ” СУРГАЛТ 2 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА |
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-25 11:39:19
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03