Монгол Улсын Зэвсэгт хүчин, Канад Улсын Зэвсэгт хүчин хамтран “Цэргийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах” олон улсын сургалтыг Монгол Улсад 3 дахь жилдээ зохион байгуулж байна.
Сургалтад Монгол, Канад, Бангладеш, Индонез, Филиппин, Тайланд, Вьетнам зэрэг долоон орны 30 гаруй цэргийн сэтгүүлч, олон нийттэй харилцах ажилтнууд хамрагдаж байгаа бөгөөд 8 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд ҮБХИС-ийн материаллаг баазыг түшиглэн явагдаж байна.
Сургалтын нээлтийн ажиллагаанд Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга хурандаа Т.Галбадрах, БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга хурандаа Р.Энхболд, Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Катрине Ивкофф нар оролцов. Хурандаа Т.Галбадрах хоёр улсын Зэвсэгт хүчин хамтран 2016, 2018 онд энэхүү сургалтыг зохион байгуулсан, цар тахлын дараа анх удаа сэргээн явуулж буйгаараа онцлог гээд сургалтыг зохион байгуулахад бүх талын дэмжлэг үзүүлж, сургагч багшаар хангаж буй Канад Улсын Зэвсэгт хүчний зохион байгуулагч талд талархал илэрхийллээ.
Элчин сайд Катрине Ивкофф Монгол, Канад Улсын харилцаа, хамтын ажиллагаанд Зэвсэгт хүчин тэргүүлэх үүрэгтэй байдгийг онцолж, цэргийн сэтгүүлчдээр тогтохгүй бусад мэргэжлийн алба хаагчдыг чадавхжуулах олон талын сургалтыг хамтран зохион байгуулж ирснийг тодотгов. Нөгөө талаар Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаа дахь оролцоо, үүрэг гүйцэтгэл өндөр байдаг учраас сургалт, дадлагыг хамтран зохион байгуулах хүсэл сонирхолтой байдгаа илэрхийллээ.
Ташрамд дурдахад, цэргийн сэтгүүлчдийг чадавхжуулах энэхүү олон улсын сургалт нь Канад Улсын Үндэсний Батлан хамгаалахын цэргийн сургалт, хамтын ажиллагааны газрын санхүүжилтээр зохион байгуулагдаж байна.
| ОЛОН УЛСЫН ЦЭРГИЙН СЭТГҮҮЛЧДИЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03