БНСУ-ын Сөүлийн ИТХ-ын дарга Хёнки Ким, төлөөлөгч Хо Жон Кой, Тэ Су Ким, Бунг Юүн Ли, Бонжин Ли болон Сөүл хотын ИТХ-ын нарийн бичгийн дарга Жунёонг Ко бусад албаны мэргэжилтнүүдийг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, төлөөлөгч Г.Гангамөрөн, Д.Гантулга, Б.Өнөбат, Д.Энхбаяр, С.Эрдэнэбаяр болон НИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба нар хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Бидний урилгыг хүлээн авч албан айлчлал хийж буй та бүхэнд талархал илэрхийлье. Цар тахлын дараа болж байгаа энэхүү уулзалт онцлогтой.
Дэлхий дахинд корона вирус цар тахлыг даван туулахад эерэг, сөрөг олон өөрчлөлтийг улс үндэстнүүд мэдэрлээ. Тэр дундаа улс орон дангаараа оршин байх боломжгүй бөгөөд бүс нутаг, хотуудын хоорондын хамтын ажиллагаа чухал болохыг харлаа. Хоёр улсын ялангуяа хот, нийслэлийн харилцаанд төлөөлөгч нар маш том гүүр болж ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна. Цаашид хоёр хотынхоо иргэд, ААН-ийн хамтын ажиллагааг илүү өргөжүүлэхийг хүсэж байна. Улаанбаатар хотод нийт хүн амын 50 хувь амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн хүйтэн хотуудын нэг. Цаг агаарын эрс тэрс уур амьсгал, нүүдэлчин соёлоос суурин соёл руу шилжиж буй энэ цаг үе бидний хувьд том шалгуур болж байна. Цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хоёр улсын хоорондын харилцаа бэхэжнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
| СӨҮЛ ХОТЫН ИТХ-ЫН ДАРГА ХЁНКИ КИМИЙГ ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХАМТ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА |
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
2026-09-22 18:18:56
2026-09-21 15:07:03
2026-09-21 09:19:56
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
2026-09-22 18:18:56
Хар тамхины хэрэг үйлдсэн таван хүнд 1-9 жилийн хорих ял оноолоо
2026-09-22 17:47:06
Аймгууд яамнаас баавгай агнах зөвшөөрөл хүсч, музейн үзмэрээ шинэчлэх хүсэлтэй байна
2026-09-22 17:18:01
2026-09-22 17:07:41
"Засгийн газрын нөөц хөрөнгөөс баавгай унтуулдаг буу, цацлага шийдүүлнэ"
2026-09-22 14:38:38
2026-09-22 13:57:18
2026-09-22 13:45:16
2026-09-22 13:41:45
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00