Нийслэлийн Засаг даргын Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай А/862 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд НОК-ын орлогч, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням дүүргийн Онцгой комисс болон холбогдох алба, мэргэжлийн газрын удирдлагатай хамтарсан хурал зохион байгуулж, үүрэг чиглэл өглөө.
Уг захирамжаар 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс нийслэлийн 8 авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод болон баталгаат бус замуудад тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг эхлүүлэх юм. Экологийн цагдаагийн алба, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Замын цагдаагийн газар, Мал эмнэлгийн газар, Онцгой байдлын газраас 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг Экологийн цагдаагийн алба ахалж хяналт шалгалтыг явуулах аж.
НОК-ын орлогч, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням байгалийн голомтот тарваган тахал өвчнөөс учрах аюул болон урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэх, нутаг дэвсгэртээ тарваганы мах худалдан борлуулах эрсдэлтэй газруудад хамтарсан хяналт шалгалтыг зохион байгуулахыг холбогдох албадад үүрэг болголоо.
Үүссэн нөхцөл байдлын талаар тодруулахад:
- Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутаг дэвсгэрээс Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны иргэн Г /50 нас, эр/ тарваганы мах худалдан авч идэж тарваган тахал өвчний шинж тэмдэгтэй өвдсөн нь Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн шинжилгээний хариугаар “Тарваган тахал өвчний гэдэсний хэлбэр” батлагдаж, Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж биеийн байдал хүндэвтэр, ойрын хавьтлын 9 хүнийг тогтоож хяналтад авсан. ЗӨСҮТ-өөс Шуурхай хариу арга хэмжээний 2 баг 3 техник хэрэгслийг голомт бүхий 5 газарт (айл өрх 3, амралтын газар 1, автомашин 1) нийт 385 мкв талбайд голомтын эцсийн халдваргүйжүүлэлтийг зохион байгуулсан байна.
- Баянгол дүүргийн 26 дугаар хороо Нарны хороололд 08 дугаар сарын 10-ны өдөр тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртггэгдэж, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн шинжилгээний хариугаар онош үгүйсгэгдсэн.
Иймд:
-Тахлын байгалийн голомттой буюу түүний зэргэлдээх нутагт байгаа хүн ам тарваган тахлаас урьдчилан сэргийлэх тарилга хийлгэх
-Тарваган тахал өвчнөөр өвчилсөн, түүнтэй төстэй өвчнөөр өвчилсөн хүнд ойртох, гэр байранд нь орох, эд юманд нь хүрэхийг цээрлэх
-Эмч, эмнэлгийн байгууллагын зөвлөгөөг биелүүлэх, хөл хорионы дэглэмийг чанд сахих
-Байгалийн голомтот нутагт зөвшөөрөлгүй агналт хийхгүй байх. Нохой буюу хавхаар тарвага агнахгүй байх. Үхсэн мэрэгчид хүрэхгүй байх
- Амралт, зугаалгаар явахдаа тарвага агнах, бусдаас тарваганы мах болон эрхтнийг худалдан авч хэрэглэхгүй байхыг
Нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж, сэрэмжлүүлж байна.
| А.ДАШНЯМ: ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЖ ТОВЧООДОД ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31
Бид “цагдаагийн дэглэм”-тэй улсад амьдарч байна уу?
2026-03-19 23:59:53
2026-03-19 16:50:06
Дарга нарт тээврийг сайн зохион байгуулж буй слайд үзүүдэг дарга нараа "Бид тарчилж байна"
2026-03-19 16:14:52
2026-03-19 15:47:31
Бүх хаягийг монгол хэлээр, англиар бол хоёр дахин бага бичиж хойно нь байрлуулна
2026-03-19 15:41:24
“Улаанбаатар-Хүннү” зочид буудлыг “Чингис хаан” ОУНБ-тай гүүрэн гарцаар холбоно
2026-03-19 14:32:11
Монголчууд 15,000 ам.доллар байршуулаагүй бол АНУ-ын B1/B2 визийг олгохгүй
2026-03-19 14:22:48
Цээжний хөндийн гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутагт хийж эхэллээ
2026-03-19 12:43:19
Импорт тоглогчийн гэрт охин зодуулсан гэх асуудал энэ сарын 7-8-нд шилжих шөнө болжээ
2026-03-19 11:55:39
Жадо ринбүчи гуравдугаар сарын 25-нд морилж, айлдвар айлдана
2026-03-19 11:15:36
Сурагчдын бие даалтын долоо хоног энэ сарын 23, 30-наас эхэлнэ
2026-03-19 11:06:07
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
Ойрын өдрүүдэд говь руу өдөртөө +17, бусад нутгаар +10 хүрч дулаарна
2026-03-19 10:18:32
НДШ-ийн өрийг 12-24 сарын шатлалтайгаар торгууль ногдуулахгүйгээр төлүүлдэг болох чиглэл өглөө
2026-03-19 09:58:57
Өнөөдөр хоёр сайдыг чөлөөлж, шинээр томилох асуудлыг УИХ-д танилцуулна
2026-03-19 09:36:30
Улаанбаатарт 4 хэм дулаан байна
2026-03-19 07:27:43
Зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн
2026-03-19 07:25:36