Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарыг 72 цагийн хугацаанд огцруулах мэдэгдэл бүхий албан шаардлагыг Ардчилсан намаас хүргүүллээ.
Өнгөрсөн 7 дугаар сараас эхлэн орсон аадар бороо нийслэлийн дүүргүүдийн 140 гаруй барилга, байгууламжийг үерт автуулан оршин суугчдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулаад байсан ч холбогдох албан тушаалтнууд өндөржүүлсэн бэлэн байдлыг зарлах төдийхнөөр аргацааж, дорвитой арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрэв.
Өнөөдөр эрх мэдэл, албан тушаалтайгаа зууралдсан хариуцлагагүй албан хаагчид, авлигад идэгдсэн төр Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амьд явах эрхэд ноцтой хохирол учруулж болдгийг бид нүдээр харлаа.
Нийслэлийн Засаг дарга нь эрсдэлийн үнэлгээ хийлгэн шаардлагатай арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар шуурхай хангаж, гамшгийн нөхцөл байдалд хэрэгжүүлэх арга хэмжээг холбогдох байгууллагад мэдээлэх мөн эдгээр байгууллагуудаас дэмжлэг авах зэрэг хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлсэн бол дөрвөн хүний халуун амь эрсдэхгүй байлаа.
Цаашид нийслэлчүүд бид амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө ийм хариуцлагагүй албан тушаалтнуудын гарт даатгаад байж боломжгүй байна. Иймд Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар танд дараах хоёр ШААРДЛАГЫГ хүргүүлж байна.
Үүнд:
1.Нутаг дэвсгэрийнхээ нийгэм, эдийн засаг, хүн амын амьдралын асуудалтай холбогдох хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар та улс төрийн хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр огцрохыг шаардаж байна. Хэрэв ажлын гурав хоногийн дотор арга хэмжээ авч огцруулахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжихийг мэдэгдье!
2.Үер усны гамшигт нэрвэгдсэн иргэдийн хохирлын тооцооллыг гаргаж, тэдний хохирлыг барагдуулах!
Ардчилсан нам
| Ардчилсан нам: Д.Сумъяабазарыг 72 цагийн дотор огцрохыг шаардаж байна |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03