Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд АНУ-ын Батлан хамгаалахын сайд Л.Остин наймдугаар сарын 3-ны өдөр бараалхаж, хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Засаг захиргаа Монгол Улсын Зэвсэгт хүчний чадавхыг бэхжүүлэх, цаашид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа дахь Монгол Улсын оролцоог нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлэв. Батлан хамгаалахын сайд Л.Остин Монгол Улсын олон улсын болон НҮБ-ын энхийг сахиулах үйл хэрэгт оруулж байгаа хүчин чармайлт, Монголын Зэвсэгт хүчний ур чадварыг өндрөөр үнэлж, АНУ-ын энхийг сахиулагчидтай Афганистан, Ирак улсад олон жилийн турш мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэсэнд талархал илэрхийлэв.
| НҮБ-ЫН ЭНХИЙГ САХИУЛАХ ҮЙЛ ХЭРЭГТ МОНГОЛ УЛСЫН ОРУУЛЖ БУЙ ХҮЧИН ЧАРМАЙЛТЫГ ӨНДРӨӨР ҮНЭЛЭВ |
2026-11-20 15:11:39
2026-11-20 10:29:45
2026-11-20 10:09:39