Монгол-Хятадын экспо” нь хоёр улсын "Иж бүрэн стратегийн түншлэлийн" хүрээнд 2 жил тутамд зохион байгуулагддаг арга хэмжээ юм. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан 2 жил завсарласан “Монгол-Хятадын экспо” энэ оны 09 дүгээр сарын 06-10-ны өдрүүдэд БНХАУ-ын Хөх хотод болно. 4 дэх удаагийн экспогийн зохион байгуулагчаар Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, бусад яам, агентлаг болон БНХАУ-ын Худалдааны яам, ӨМӨЗО-ы Ардын Засгийн газар ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунаар ахлуулсан Монгол-Хятадын 4 дэх удаагийн экспо зохион байгуулах ажлын хэсгийг баталсан.
Ажлын хэсгийн хурлаар экспогийн үндсэн арга хэмжээ болох Хөрөнгө оруулалт, худалдааны хэлэлцээр, Үзэсгэлэн худалдаа, хурал, форум, соёлын солилцооны төлөвлөгөөнүүдийг эцэслэх талаар хэлэлцлээ. Үүнтэй холбоотойгоор 3 дэд ажлын хэсгийг байгуулах, дэд ажлын хэсэг холбогдох яам агентлагуудад хамаарах чиг үүргийн дагуу шуурхай арга хэмжээ авч ажиллах, түүнчлэн үзэсгэлэн, худалдааны арга хэмжээ болон 500 аж ахуйн нэгжийн оролцоог ханган ажиллахад анхаарах, үзэсгэлэн, худалдаанд оролцох аж ахуйн нэгжийн бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх, хилээр нэвтрүүлэх ажлыг зохих журмын дагуу хурдан шуурхай зохион байгуулах зэрэг асуудлын хүрээнд хэлэлцлээ.
БНХАУ-ын талтай экспо зохион байгуулах ерөнхий болон нарийвчилсан төлөвлөгөөг эцэслэн хоёр талаас гаргах төсвийг тооцоолон Засгийн газрын 280 дугаар тогтоолоор баталсан ажлын хэсэгт танилцуулах зэрэг ажлуудыг яаралтай зохион байгуулж холбогдох бэлтгэл ажлыг ханган ажиллахыг ажлын хэсгийн ахлагч, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун үүрэг болголоо.
| МОНГОЛ-ХЯТАДЫН ЭКСПО ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛ БОЛЛОО |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03