Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши болон Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав нар өчигдөр Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих төслийн гэрээнд гарын үсэг зурав.
"Хэнтий аймгийн Батширээт сумын Эрүүл мэндийн төвийн засварын төсөл"-ийн хүрээнд Хэнтий аймгийн Батширээт сумын Эрүүл мэндийн төвийн А байранд их засварын ажил хийгдэх юм.
Тус байр нь дээврээс байнга дусаал гоождог тул тааз болон дотор хананы будаг холцорч хуурч, усны хаяалга суурилуулаагүйн улмаас гадна хана болон цонх ихээр элэгдэлд оржээ. Мөн бохирын шугам нь бөглөрдөг, халаалтын шугамын радиатор нь хагарч ус гоожсон байдалтай байгаа нь тус эмнэлгийн амбулаториор нэг жилд үйлчлүүлдэг 10,000 орчим иргэн, хэвтэн эмчлүүлдэг 400 гаруй иргэний эрүүл мэнд, эрүүл ахуйд ихээхэн хүндрэл учруулж байгаа юм.
Энэ удаагийн төсөл хэрэгжсэнээр эдгээр асуудал шийдэгдэж, тус эмнэлгийн эмч, ажилчид болон тус эмнэлгээр үйлчлүүлэгч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд эмчлүүлж, сувилуулах нөхцөл боломж бүрдэнэ.
Япон Улсын Засгийн газар нь Монгол Улсад 1990 оноос өнөөдрийг хүртэл 33 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Энэ удаагийн төсөл нь Монгол Улсад хэрэгжих Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 595 дахь, Хэнтий аймагт хэрэгжих 21 дэх, Батширээт суманд хэрэгжих анхны төсөл болж байна.
Энэ удаад батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 121,521 ам.доллар буюу ойролцоогоор 421,440,907 төгрөг хэмээн Япон улсын Элчин сайдын яамнаас мэдээллээ.
| Хэнтийн Батширээт сумын Эрүүл мэндийн төвийг "Өвсний үндэс" хөтөлбөрийн 421 сая төгрөгийн санхүүжилтээр засна |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03