Перу Улсад зохион байгуулагдаж буй 2024 оны өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. ДАШТ-ий охидын 48 кг-ын жинд “Женко” клубийн тамирчин Жамсрангийн Анударь таван барилдаан хийж ДАШТ-ий мөнгөн медаль хүртлээ. Ж. Анударь ДАШТ-ээс өмнө 2024 онд Европын хоёр цуврал тэмцээнд түрүүлж алтан медаль хүртсэн билээ.
Ж.Анударь өсвөрийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ |
|