Монголын баг тамирчдын тухайд С хэсэгт сугалаа татсан. Тэд эхлээд Израйлын багтай учраа таарна. Ялбал олимпийн наадмыг зохион байгуулагч Францын шигшээ баг тэднийг хүлээж байна. Израйлын багтай өрсөлдөх тамирчдын нэрс тодорлоо.
Эмэгтэй
-57 кгд Олон улсын хэмжээний мастер Л.Сосорбарам
-70 кгд Монгол Улсын гавьяат тамирчин Л.Энхрийлэн
+78 кгд Олон улсын хэмжээний мастер А.Адьяасүрэн
Эрэгтэй
-73 кгд Монгол Улсын гавьяат тамирчин Ё.Басхүү
+90 кгд Олон улсын хэмжээний мастер Б.Эрдэнэбаяр
+100 кгд Олон улсын хэмжээний мастер Б.Гончигсүрэн
Парис-2024: Маргааш олимпийн наадмын жудо бөхийн багийн аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ |
|