“Евро 2020”: Англи хэсгээ тэргүүлж, "Үхлийн хэсэг"-ээс хоёроор гарсан багтай тулахаар болов

2021-06-23,   554

Англи өнгөрсөн шөнө Чехийг Рахим Стелингийн гоолоор хожиж, хэсгээ тэргүүлэх болзлоо хангалаа. Гарет Саутгейтийн баг шөвгийн 16-д “Үхлийн хэсэг”-ээс хоёрдугаар байраар шалгарах багтай тоглоно. Тэндээс Франц, Герман, Португал (бас Унгар)-ын аль нь ч хоёрдугаар байр эзэлж, Англитай тулах боломжтой. Англичуудын хувьд тэдний алинтай ч таарсан төрөлх “Уэмбли” цэнгэлдэхдээ тоглох болохоор давуу талтай гэж хэлж болох юм.

Английн дараа хоёрдугаар байраар хасагдах шат руу орж буй Хорватын шигшээгийн хувьд Е хэсгийн мөн л хоёрдугаар байрт шалгарсан багтай шөвгийн наймд үлдэхийн төлөө тоглох ёстой. Е хэсгийн хоёрдугаар байрт одоогийн байдлаар Словак яваа. Гэсэн ч Швед, Испани, Польшийн аль нь ч хоёрдугаарт орж Хорваттай тоглох магадлал бий.

Хорватын хувьд, Шотландыг хожсоноороо Украины байдлыг эргэлээтэй болгож орхисон. Одоо Украин цаашаа явах эсэх нь Испанитай Е хэсгийн сүүлийн тоглолтуудын үр дүнгээс л шалтгаалах болоод байгаа юм. Шотландчууд энэ тэмцээний төдийгүй сүүлийн 24 жилд том тэмцээний анхны гоолоо оруулсан.  

-Лука Модрич Еврод 13 жилийн зайтай гоолдлоо. Тэрээр 2008 оны тэмцээнд гоол оруулж байв. Тухайн үед тэрээр 22-той байсан бол “Евро 2020”-д анхны гоолоо оруулахдаа 35 настай байна. Ингэснээр Хорватын шигшээгийн түүхэнд Еврод гоолдсон хамгийн залуу, хамгийн ахмад тамирчны амжилтыг хамтад нь эзэмших болов.  

Англид хожигдож хэсэгтээ гуравдугаар байр эзэлсэн ч Чехийн шигшээ мөн хэсгээсээ гарах нь баталгаатай болсон. Учир нь хэсгийн гуравдугаар байрт хамгийн өндөр буюу 4 оноотой орсон багуудаас Чех бөмбөгний харьцаагаар хамгийн сайн үзүүлэлттэй нь юм.

Евро-2020

Гуравдугаар тойрог

D хэсэг

Чех – Англи 0:1 (0:1, 0:0)

Лондон, «Уэмбли» цэнгэлдэх

Гоол:

0:1 – 12 Стерлинг.

Чех – Вацлик, Цоуфал, Челюстка, Калас, Боржил, Голеш (Выдра, 84), Соучек, Масопуст (Гложек, 64), Дарида (Крал, 64), Янкто (Шевчик, 46), Шик (Пекхарт, 75).

Англи – Пикфорд, Уокер, Стоунз (Мингз, 79), Магуайр, Шоу, Филлипс, Райс (Хендерсон, 46), Сака (Санчо, 84), Грилиш (Беллингем, 68), Стерлинг (Рэшфорд, 67), Кейн.

Шар хуудас:

Боржил (61).

 

Хорват – Шотланд 3:1 (1:1, 2:0)

Глазго, «Хэмпден Парк» цэнгэлдэх

Гоол:

1:0 – 17 Влашич, 1:1 – 42 Макгрегор, 2:1 – 62 Модрич, 3:1 – 77 Перишич.

Хорват – Ливакович, Юранович, Ловрен, Вида, Гвардиол (Баришич, 71), Ковачич, Брозович, Перишич (Ребич, 81), Модрич, Влашич (Иванушец, 76), Петкович (Крамарич, 70).

Шотланд – Маршалл, Мактомини, Хэнли (Маккенна, 33), Тирни, О’Доннелл (Паттерсон, 84), Макгинн, Макгрегор, Армстронг (Фрэйзер, 70), Робертсон, Дайкс, Адамс (Нисбет, 84).

Шар хуудас:

Ловрен (26), Маккенна (34).


0 0
“Евро 2020”: Англи хэсгээ тэргүүлж, "Үхлийн хэсэг"-ээс хоёроор гарсан багтай тулахаар болов
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0