Дэлхийн аваргуудын тулаанд Франц илүүрхлээ

2021-06-16,   400

F хэсгийн нэгдүгээр тойргийн хоёр дахь тоглолт Герман-Францын хооронд болж, Францын шигшээ өрсөлдөгчөө 0:1 харьцаагаар хожлоо. Нэгдүгээр үеийн 20 дахь минутад Матс Хуммельс өөрийн хаалганд гоол оруулсан нь тоглолтын хувь заяаг шийджээ. Үлдсэн хугацаанд багууд харилцан довтолж, германчууд бага зэрэг давуу тоглосон ч аль, аль нь гоол хийж чадаагүй байна.   

ЕАШТ-ий гурван алт, гурван мөнгө, гурван хүрэл медальт Германы шигшээ баг ЕАШТ-ий нээлтийн тоглолтод анх удаа хожигдож үзэж байгаа нь энэ юм байна. өмнө нь 12 удаа оролцохдоо нээлтийн тоглолтод долоон удаа хожиж, таван удаа тэнцэж байжээ.  

Франц – Герман 1:0 (1:0, 0:0)

«Альянц-Арена» цэнгэлдэх

Гоол:

1:0 – 20, автогоол Хуммельс.

Франц – Льорис, Павар, Варан, Кимпембе, Люка Эрнандес, Погба, Канте, Рабьо (Дембеле, 90), Гризманн, Бензема (Толиссо, 89), Мбаппе.

Герман – Нойер, Гинтер (Джан, 87), Хуммельс, Рюдигер, Киммих, Гюндоган, Кроос, Гозенс (Фолланд, 87), Хавертц (Сане, 74), Мюллер, Гнабри (Вернер, 74).

Шар хуудас:

Киммих (7)


0 0
Дэлхийн аваргуудын тулаанд Франц илүүрхлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0