ЕАШТ-ий F хэсгийн эхний тулаанд Португалын шигшээ Унгарыг 0:3-ээр буулгаж авлаа. Хэдий тооны харьцаа хол сонсогдож байгаа ч тоглолтын хувьд тйим байгаагүй. Портгалчууд бөмбөг илүү эзэмшиж довтолж байсан ч унгарчууд нягт хамгаалж, сөрөг довтолгоо хийхийг хичээж байсан. Унгарын хамгаалагчид даалгавраа маш сайн биелүүлж байсан ч сүүлийн 10 минутад хамаг хөдөлмөрөө баллаж орхилоо. Криштиану Роналду энэ тоглолтод хоёр гоол оруулснаар ЕАШТ-ий бүх цаг үеийн түүхэн дэх шилдэг довтлогч боллоо. Тэрээр Мишель Платинигийн адил есөн гоол оруулаад байсан юм. ЕАШТ эхэлснээр Роналду мөн таван ЕАШТ-ий шигшээ тоглолтод оролцож, мөн л дээд амжилт тогтоосон. Португал Рубен Диаш хэмээх супер хамгаалагчтай болжээ.
Евро-2020
Нэгдүгээр тойрог
F хэсэг
Унгар – Португал 0:3
«Пушкаш Арена» цэнгэлдэх
Гоол:
0:1 – 84 Геррейру, 0:2 – 87, пенальти Роналду, 0:3 – 90 Роналду.
Унгар – Гулачи, Фиола (Варга, 89), Салаи, Ботка, Ловренчич, Шафер (Него, 66), Надь (Варга, 89), Шаллаи (Шен, 78), Кляйнхайслер (Шигер, 78), Орбан, Салаи.
Португал – Руй Патрисиу, Семеду, Пепе, Рубен Диаш, Геррейру, Данилу Перейра, Вильям Карвалью (Саншеш, 81), Бернарду Силва (Рафа Силва, 71), Бруну Фернандеш (Моутинью, 89), Диогу Жота (Андре Силва, 81), Роналду.
Шар хуудас:
Рубен Диаш (38), Него (80), Орбан (86).
0 0“Үхлийн хэсэг”-ийн эхний тулаан сүүлийн 10 минутад шийдэгдлээ |
|