Португал-Унгар, Франц-Герман: Тоглолтын өмнөх мэдээлэл

2021-06-15,   685

ЕАШТ-ий F хэсэг, дэлхий тивийн аваргууд чихэлдсэн "Үхлийн хэсэг"ийн тоглолттой өдрийн мэндийг хүргэе.  Өнөөдөр ЕАШТ-ий шигшээ тэмцээний F хэсгийн Португал-Унгар, Франц-Германы шигшээ багуудын тоглолт өнөө шөнө болно. Эдгээр тоглолтын өмнөх статистик мэдээллийг хүргэж байна.

Португал-Унгар

Хоёр баг 1966 оноос эхлээд хоорондоо найман удаа таарч тоглоход Португал долоон удаа хожиж, нэг удаа л тэнцэж байжээ. Португал нь Унгарын хувьд ташаа таардаггүй чанга өрсөлдөгч аж. Гэхдээ өмнө ЕАШТ /Евро 2016/-ий шигшээ тоглолтод нэг хэсэгт таарч 3:3-аар тэнцсэнийг дурдахгүй байж боломгүй. Түүнчлэн энэ хоёр багийн хоорондын нйман тоглолт 1:0, 3:0, 3:1, 3:3 гэсэн харьцаагаар өндөрлөж байсан сонин.   

-Унгар сүүлийн есөн тоглолтдоо хожигдоогүй.

-Португал сүүлийн зургаан тоглолтдоо хожигдоогүй байна.

Франц-Герман

Хоёр багийн 1973 оноос хойш хийсэн 20 тоглолтыг харахад Франц 10, Герман долоон удаа хожиж, гурван удаа тэнцжээ.

-Франц сүүлийн дөрвөн тоглолтдоо хожжээ.

-Франц Германтай хийсэн сүүлийн таван тоглолтдоо хожигдоогүй байна.

-Франц сүүлийн таван тоглолтдоо 10 гоол оруулж, нэгийг л алджээ.


0 0
Португал-Унгар, Франц-Герман: Тоглолтын өмнөх мэдээлэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0