Е хэсгийн эхний хоёр тоглолтод олонхийн таамгаас зөрсөн дүн гарлаа. Хөлбөмбөгт бөмбөг эзэмшилт, хаалга руу хийсэн цохилт, булангийн цохилт гэх мэт чухал үзүүлэлтүүд бий. Эндээс аль баг нь давамгай байсныг мэдэж болдог. Гэхдээ эцсийн эцэст гоол оруулсан баг л хождог. Тэгвэл өнгөрсөн шөнө болсон хоёр тоглолт энэ үнэнийг үзэгчдэд харууллаа. 00:00 цаг эхэлсэн Польш-Словакийн тоглолтод Чех, Испани-Шведийн тоглолтод Испани давамгай тоглосон ч эцсийн дүн нь хожигдол, тэнцээ болж гарсан юм.
Өнгөрсөн оны дэлхийн шилдэг хөлбөмбөгч Роберт Левандовскигоор хүч нэмэгдүүлсэн Польшууд Крыховяк хоёр шар хуудас авч хөөгдсөний улмаас хожигдсон бол испаничуудын тоглолт нэг л болж өгсөнгүй. Луис Энрикегийн баг бараг 1000 /953/ удаа дамжуулж, дамжуулалтын оновч 89 хувьтай /849/ байсныхаа хүчээр Шведийн хаалга руу 17 удаа цохих боломж гаргасан байна. Эдгээрийн зургаа нь хаалгаа оносон ч нэг ч гоол оруулсангүй. Харин Шведүүд 180-хан уда дамжуулж, түүнийхээ 41 хувийг алдсан /73/, хаалга руу дөрөв цохиж нэг нь ч халгаа оноогүй хэр нь тэнцэж дөнгөв. Бөмбөгтэй тоглогч дээр бөөнөөрөө шавж үхэн хатан хамгаалсныхаа үр шимийг шведчүүд хүртэж, одоо түвшин ойролцоо Польш, Словактай арай уужуухан тоглох боломжийг өөртөө бүрдүүлэв.
E хэсэг
Польш – Словак 1:2 (0:1, 1:1)
«Газпром Арена» цэнгэлдэх
Гоол:
0:1 – 18, автогол Шченсны, 1:1 – 46 Линетти, 1:2 – 69 Шкриньяр.
Польш – Шченсны, Берешиньски, Глик, Беднарек, Крыховяк, Юзвяк, Рыбус (Пухач, 74), Клих (Модер, 85), Линетти (Франковски, 74), Левандовски, Зелиньски (Швидерски, 85).
Словак – Дубравка, Пекарик (Косцелник, 79), Шатка, Шкриньяр, Губочан, Куцка, Громада (Грошовски, 79), Гараслин (Дюриш, 87), Гамшик, Мак (Суслов, 87), Дуда (Грегуш, 90).
Шар хуудас:
Губочан (20), Крыховяк (22).
Улаан хуудас:
Крыховяк (62).
Испани – Швед 0:0 (0:0, 0:0)
«Ла Картуха» цэнгэлдэх.
Испани – Унаи Симон, Льоренте, Лапорт, Пау Торрес, Альба, Коке (Фабиан Руис, 87), Родри (Тиаго Алькантара, 66), Педри, Ферран Торрес (Ойарсабаль, 74), Мората (Сарабия, 66), Ольмо (Жерар Морено, 74).
Швед – Ольсен, Люстиг (Крафт, 75), Линделеф, Даниэльссон, Аугустинссон, Ларссон, Ольссон (Каюсте, 84), Экдаль, Форсберг (Бенгтссон, 84), Берг (Квайсон, 69), Исак (Классон, 69).
Шар хуудас:
Люстиг (55).
Е хэсгийн байрлал: Словак 3 оноо, Испани 1, Швед 1, Польш 0.
0 0Хөлбөмбөгт гоол оруулсан нь л хождог |
|