Хөлбөмбөгт өөрийн талбайд тоглох нь том давуу тал байдаг. Тэгвэл Шотланд энэ том давуу талаа ашиглаж чадсангүй. ЕАШТ-ий D хэсгийн Шотланд-Чехийн багийн тоглолт 2:0 харьцаатай Чехийн шигшээ багийн ялалтаар өндөрлөлөө. Чехийн шигшээ багийн довтлогч Патрик Шик тоглолтын 42, 52 дахь минутад дубль хийснээр багтаа хожлыг авчирсан юм. Тэрээр хоёр дахь гоолоо талбайн төвөөс цохиж, Шотландын хаалгач Дэвид Маршаллыг тун чадварлаг “хэмжин” оруулсан нь энэ тэмцээний нэгэн чимэг болох нь гарцаагүй. Тэрээр Бельгийн Ромелу Лукакугийн хамт мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлэх болов.
Шотланд – Чех 0:2 (0:1, 0:1)
«Хэмпден Парк» цэнгэлдэх
Гоол:
0:1 – 42 Шик, 0:2 – 52 Шик.
Шотланд – Маршалл, Хендри (Макгрегор, 67), Хэнли, Купер, О’Доннелл (Форрест, 79), Макгинн, Мактомини, Армстронг (Фрэйзер, 67), Робертсон, Дайкс (Нисбет, 79), Кристи (Адамс, 46).
Чех – Вацлик, Цоуфал, Челюстка, Калас, Боржил, Крал (Голеш, 67), Соучек, Масопуст (Выдра, 72), Дарида (Шевчик, 87), Янкто (Гложек, 72), Шик (Крменчик, 87).
0 0Чех Шотландыг талбайд нь хожлоо |
|