Польш-Словак, Испани-Швед: Тоглолтын өмнө...

2021-06-14,   571

Өнөөдрийн сүүлийн хоёр тоглолтын өмнөх статистик мэдээллийг хүргэе.

Польш-Словак

Хоёр баг хоорондоо найман удаа таарч тоглосноос Польш гурав, Словак дөрвөн удаа хожиж, нэг удаа тэнцжээ.

-Польш талбайдаа хийсэн сүүлийн 11 тоглолтынхоо 10-т хожигдоогүй

-Польшийн баг сүүлийн таван тоглолтдоо найман гоол алдаж, 10-ыг оруулсан байна.

-Словакийн баг сүүлийн таван тоглолтдоо таван гоол оруулж, дөрвийг алджээ.

Испани-Швед

1920 оноос хойш хоорондоо 15 удаа таарч тоглоход Испани долоо, Швед гурван удаа хожиж, таван удаа тэнцжээ.

-Испани сүүлийн долоон тоглолтдоо хожигдоогүй.

-Хоорондоо тоглосон сүүлийн найман тоглолтод Испани хожих юм уу тэнцжээ.

-Швед сүүлийн таван тоглолтдоо дараалан хожсон.

-Испани сүүлийн таван тоглолтод 10 гоол оруулж, гурвыг алдсан байна.


0 0
Польш-Словак, Испани-Швед: Тоглолтын өмнө...
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-06-15 01:03:32
    Bayaraa: Испани хожино гэдэгт итгэлтэй байна