“Евро 2020” хөлбөмбөгийн ЕАШТ өнөөдөр 21:00 цагаас Шотланд-Чехийн багийн тоглолтоор эхэлнэ. Үүнээс гадна Польш-Словак, Испани-Швед гэсэн хоёр тоглолт өнөөдөр 00:00, 03:00 цагаас дараалаад явагдах юм.
Хоёр баг өмнө нь есөн удаа учраа таарахад дөрөв, дөрөв хожилцож, нэг удаа тэнцжээ. 2016 оноос хойш гурав таарахад бүгдэд нь Шотланд хожсон байна.
-Шотланд талбайдаа хийсэн сүүлийн найман тоглолтод хожигдоогүй байна.
-Шотланд сүүлийн таван тоглолтдоо 10 гоол оруулж, тавыг алджээ.
-Чехийн баг харин 10 гоол оруулж, есийг алдсан байна. Энэ сарын 5-нд Италитай тоглож 4:0-ээр хожигдсон нь үүнд нөлөөлжээ.
Дээрх статистикаас харахад Шотландын багт боломж арай илүү байгаа нь харагдаж байна. Шотланд талбайдаа сүүлийн найман тоглолтод хожигдоогүй бөгөөд тоглолт Гоазго хотын Хэмпден паркт болох учир бараг гэр нь гэсэн үг. Мөн Чехтэй сайн тоглодог уламжлалтай. Сүүлийн гурван тоглолтод хожсон нь үүнийг харуулж байгаа юм.
0 0Шотланд-Чех: Тоглолтын өмнө... |
|