Оросууд шигшээ багаасаа 2018 оны амжилтыг нэхэж байсан нь гарцаагүй. Гэсэн ч гайхамшиг тохиосонгүй, Бельгийн баг 3:0-ээр хөнгөхөн ялалт авлаа. Оросуудын хамгаалалт ерөнхийдөө дажгүй байсан ч Семенов Лукакуд боломж олгосон, отон тоглолтод оруулах гээд бүтэлгүйтсэн зэрэг шалтгаанаас болоод хол хожигдчихов. Оросууд тоглолтын турш өрсөлдөгчийнхөө хаалга руу нэг л удаа цохижээ.
ОХУ Бельгитэй хийсэн сүүлийн гурван тоглолтдоо дараалан хожигдож, оруулсан, алдсан бөмбөгний харьцаа нь 2-10 болоод байна. Дашрамд дурдахад, ЕХХ энэ тоглолтыг хойшлуулах гэж байсан бөгөөд Кристиан Эриксений биеийн байдал сайжирсан гэдэг мэдээг авсны дараа л товлосон цагт нь явуулахаар болсон юм.
Евро 2020.
B хэсэг
Бельги — ОХУ — 3:0 (2:0)
Гоол: Лукаку, 10 (1:0). Менье, 34 (2:0). Лукаку, 88 (3:0).
Бельги: Куртуа, Вертонген (Фермален, 76), Алдервейрелд, Боята, Кастань (Менье, 27), Т.Азар, Феррейра-Карраско (Прат, 77), Дендонкер, Тилеманс, Мертенс (Э.Азар, 72), Лукаку.
ОХУ: Шунин, Семенов, Джикия, Марио Фернандес, Жирков (Караваев, 43), Оздоев, Зобнин (Мухин, 63), Кузяев (Черышев, 30. Миранчук, 63), Баринов (Дивеев, 46), Головин, Дзюба.
Хэсгийн байрлал: Бельги 3 оноо, Финланд 3, Дани 0, ОХУ 0.
0 0Бельги-ОХУ: Гайхамшиг тохиосонгүй |
|