Нэг цохилт, нэг гоол, түүхэн ялалт

2021-06-13,   334

В хэсгийн Дани-Финландын шигшээ багийн тоглолт 1:0 харьцаатай Финландын шигшээ багийн ялалтаар өндөрлөлөө. Хожлын гоолыг 59 дэх минутад Йоэль Похьянпало оруулжээ. Түүний гоол оруулсан цохилт энэ тоглолтын турш Финландын багийн өрсөлдөгчийнхөө хаалганлд хийсэн ганц цохилт байсан юм. Даничууд тоглолтод бүрэн давамгайлж, хаалга руу 23 удаа цохисон ч зургаа нь л хаалгаа онож, нэгийг нь ч гоол болгож чадаагүй аж. 74 дэх минутад Пьер-Эмиль Хейберг 11 м-ийн торгуулийн цохилт гүйцэтгэсэн ч алджээ.

Хоёр баг өчигдөр Кристиан Эриксений биеийн байдлаас болж тасалдсан ч дараа нь үргэлжлүүлэн тоглосон юм.

Евро 2020

B хэсэг

Дани — Финланд — 0:1 (0:0)

Гоол: Похьянпало, 60.

11 метрийн цохилт алдсан: Хейбьерг, 74 (хаалгач хаасан)

Дани: Шмейхель, Кьер (Вестергор, 63), Кристенсен, Мехле, Васс (Стрюгер Ларсен, 76), Дилэйни (Корнелиус, 76), Эриксен (М.Йенсен, 43), Хейбьерг, Поульсен, Брэйтуэйт, Винн (Сков Ольсен, 63).

Финланд: Храдецки, Райтала (Вяйсянен, 90), Тойвио, Уронен, Араюри, О`Шонесси, Спарв (Шюллер, 76), Лод, Камара, Пукки (Кауко, 76), Похьянпало (Форсс, 84).

Шар хуудас: Лод, 4. Спарв, 51.


0 0
Нэг цохилт, нэг гоол, түүхэн ялалт
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0