Финланд-Дани: Кристиан Эриксен талбайд ухаан алдаж, тоглолтыг зогсоолоо

2021-06-13,   496

“Евро 2020”-ийн В хэсгийн Финланд-Данийн шигшээ багийн тоглолтын үеэр золгүй явдал тохиолдож, Данийн багийн гол тоглогч Кристиан Эриксен ухаан алдаж, тоглолт тасалдлаа. Эмч нар талбайд гарч ирээд Кристианд эмнэлгийн тусламж үзүүлж, зүрхэнд нь иллэг хийсэн байна. Түүнийг талбайгаас гаргалгүй шууд анхны тусламж үзүүлсэн нь байдал ноцтой байгааг илтгэж байгаа юм.

Тоглогчдын харцанд айдас тодорч, байдал үнэхээр ноцтой болсныг илтгэж байсан бөгөөд улмаар цэнгэлдэх даяар шооконд оржээ.  

Эмч нар талбай дээр Кристианд анхны тусламжийг нэлээд удаан хугацаанд үзүүлсэн байна.

Энэ зуурт үзэгчид хүртэл талбайд бууж иржээ. Тэдний дунд Финландын хөгжөөн дэмжигчид ч байсан аж.

Зарим үзэгч уйлж эхэлсэн байна.

Кристианы эхнэр Сабина Квист тоглолтыг үзэж байсан бөгөөд гэнэтийн аймшигт үйл явдлаас болж цочирдсон түүнийг Симон Кьяер, Каспер Шмейхель нар тайвшруулахыг оролдож байна.

Тоглолтыг зогсоож, Кристианыг талбайгаас авч явав. Хамгийн сүүлд авсан мэдээллээр, Кристианыг эмнэлэгт хүргэсэн бөгөөд биеийн байдал нь тогтворжжээ.  


0 0
Финланд-Дани: Кристиан Эриксен талбайд ухаан алдаж, тоглолтыг зогсоолоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0