МҮОХ-ны Ерөнхийлөгчийн суудлын төлөө нэрээ дэвшүүлээд байсан Х.Баттулга нэрээ татжээ. Ингэснээр ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, Монголын биатлоны холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир нарын хооронд өрсөлдөөн өрнөх нь тодорхой боллоо. Өнөөдрийн чуулганаараа МҮОХ Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, УЗ-ийн гишүүдээ сонгоно.
Дэд ерөнхийлөгчийн сонгуульд МҮОХ-ны зөвлөх, соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Отгонцагаан, 3х3 сагсан бөмбөгийн холбооны хөгжил хариуцсан захирал С.Тулга, Монголын ширээний теннисний холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа, Монголын жюү жицүгийн холбооны гүйцэтгэх захирал О.Болд-Эрдэнэ, Монголын үндэсний олимпын академийн ерөнхийлөгч Ч.Зоригтбаатар, МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, Монголын каноэгийн холбооны ерөнхийлөгч О.Одбаяр, Монголын триатлоны холбооны ерөнхийлөгч Ц.Сандуй, Монголын таеквондогийн холбооны хүндэт ерөнхийлөгч Д.Энхбат нар нэр дэвшжээ.
0 0Х.Баттулга МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгуулиас нэрээ татлаа |
|