Олон улсын хөлбөмбөгийн холбоо буюу ФИФА ОХУ-ын багуудад хүчин зүтгэж буй гадны тоглогчдод тус улсыг орхиж гарахыг зөвлөжээ. Өөр багт очих боломжийг нь олгох үүднээс солилцоо наймааны “цонх” ч гаргаж өгсөн байна. Тоглогчдын гэрээ шууд цуцлагдахгүй, зургадугаар сарын 30 хүртэл хүчинтэй ч “царцсан” байдалтай байх гэнэ. Үлдэж тоглоно гэвэл болно. ОХУ-ын багаас салсан тоглогчдыг элсүүлэх боломжийг бусад улсын багуудад гаргаж өгсөн бөгөөд ингэхдээ нэг баг хоёроос илүүгүй тоглогчийг авахаар зохицуулжээ. Солилцоо наймааны цонх дөрөвдүгээр сарын 8-нд дуусах юм байна.
Одоогоор ОХУ-ын хөлбөмбөгийн Премьер лигт энэ улирлыг дуусгаад гэрээ нь дуусах 16 тоглогч байна. Тэдгээр тоглогчид бол:
«Краснодар»: Реми Кабелла.
ЦСКА: Хердюр Магнуссон.
«Уфа»: Жемал Табидзе, Тиагу Родригеш и Боян Йокич.
«Ахмат»: Бернард Бериша, Мохамед Конате, Зоран Нижич.
«Локомотив»: Мачей Рыбус.
«Урал»: Рафал Аугустыняк, Даниел Мишкич, Доминик Динга.
«Арсенал Тула»: Горан Чаушич и Георги Костадинов
«Нижний Новгород»: Сильвестр Игбоун
«Сочи»: Ивелин Попов нар юм.
0 0ФИФА ОХУ-ын багуудад тоглож буй легионеруудад зориулж солилцоо наймааны “цонх” гаргалаа |
|