Хабиб Нурмагомедов "Алдрын танхим"-д заларлаа

2022-03-07,   372

Холимог тулааны UFC холбоо Хабиб Нурмагомедовыг "Алдрын танхим"-даа залжээ. Танхимд холбооны түүхэнд гарамгай амжилт гарган гавьяа байгуулсан тамирчин, зүтгэлтнүүдийг залдаг юм. "Бүргэд "Алдрын танхим"-д газардлаа. 2022 оны анхны хүндэтгэлийн эзэн болсон түүнд баяр хүргэе" гэж UFC албан ёсны твиттер хуудастаа бичсэн байна. Хабиб замналынхаа сүүлийн тулааныг 2020 онд Жастин Гейжитэй хийгээд зодог тайлсан билээ. 

 


0 0
Хабиб Нурмагомедов "Алдрын танхим"-д заларлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0