Хөлбөмбөгийн талаар мэдээлэхэд сатиститик ашиглах нь уншигчдад сонирхолтой байдаг. ЕАШТ-ийг нээсэн Турк-Италийн тоглолтоос бэлтгэсэн сонирхолтой статистик мэдээллийг хүргэж байна.
-Турк нэгдүгээр үед өрсөлдөгчийнхөө хаалганд нэг ч удаа цохиогүй нь 1980 оноос хойших гурав дахь тохиолдол болсон байна. “Евро 2000”-д Итали-Нидерланд, “Евро 2016”-д Умард Ирланд-Польшийн тоглолтын үеэр л ийм үр дүн гарч байжээ.
-Италичууд нэгдүгээр үед хаалга руу 14 удаа цохисон бөгөөд 14:0 нь “Евро 2004”-өөс хойш нэгдүгээр үед гарсан хамгийн хол зөрүү гэнэ. Тэгэхэд Нидерландын шигшээ Латвийн хаалганд эхний үед 16 цохиж, хаалга руугаа нэг ч цохиулаагүй аж.
-3:0 гэсэн үр дүн нь ЕАШТ-ий нээлтийн тоглолтын түүхэнд хамгийн хол хожил болов.
-Италийн шигшээ баг сүүлийн есөн тогллтод дараалж хожихдоо нэг ч гоол хаалгандаа алдаагүзй нь тус улсын шигшээ багийн түүхэнд анхны тохиолдол болжээ. Роберто Манчинигийн багийн хожигдолгүй цуврал 28-д хүрч, дээд амжилттай зэрэгцэхэд хоёр тоглолт дутуу болоод байна.
0 0Евро 2020: Нээлтийн тоглолтын сонирхолтой статистикууд |
|