Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн тоглолт А хэсгийн Турк-Италийн багийн тоглолтоор эхэлж, Италийн баг өрсөлдөгчөө 3:0-ээр илт давуу буулгаж авсан билээ. ЕХХ нээлтийн тоглолтын шилдэг тоглогчоор Италийн шигшээ багийн хамгаалагч Леонардо Спинаццолаг нэрлэжээ.
28 настай, “Рома”-гийн хамгаалагч энэ тоглолтод бүтэн 90 минут тоглосон бөгөөд өрсөлдөгч багтаа довтлох боломж олгоогүйн дээр багийнхаа хоёр дахь гоолд оролцсон юм. Түүний цохисон бөмбөгийг Туркийн хаалгач хаахад Чиро Иммобиле нэмж цохин гоол оруулсан юм.
0 0Евро 2020: Турк-Италийн тоглолтын шилдэг тоглогчоор Л.Спиннацолаг нэрлэлээ |
|