Хоёрдугаар сарын эхээр ОХУ-ын Хасавюрт хотод Дагестаны шигшээ багийнхантай хамтарсан бэлтгэл хийсэн Монголын чөлөөт бөхийн холбооны баг тамирчдын зарим нь тэндээсээ Туркийн Стамбул хотыг зорьжээ. Манай бөхчүүд энэ сарын 24-27-нд Туркийн Стамбул хотод болох Дэлхийн чансааны оноо олгох Яшар Догугийн уламжлалт олон улсын тэмцээнд оролцох юм. Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд З.Занабазар, Б.Мөнх-Эрдэнэ, 65 кг-д Т.Тулга, Ц.Цогбадрах, Г.Ханбүргэд, 74 кг-д Б.Бямбадорж, З.Сумъяабазар, 86 кг-д Б.Бат-Эрдэнэ, М.Тэмүүжин, 97 кг-д Ө.Батзул, 125 кг-д М.Лхагвагэрэл, эмэгтэйчүүдийн 50 кг-д Д.Отгонжаргал, 53 кг-д Б.Болортуяа, 57 кг-д Х.Болортуяа, 62 кг-д гавьяат тамирчин С.Цэрэнчимэд гээд эрэгтэй 11, эмэгтэй дөрвөн тамирчин зодоглоно. Дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч Б.Баттулга, Б.Адъяахүү, гавьяат тамирчин Г.Мандахнаран нар ажиллах юм.
Эх сурвалж: МЧБХ
0 0Чөлөөтийнхөн Яшар Догу ОУ-ын тэмцээнд оролцоно |
|