Евро 2020: Р.Манчинигийн баг 28 тоглолт дараалан хожигдолгүй явна. Дээд амжилт тогтооход хоёр тоглолт дутуу

2021-06-12,   483

Италийн шигшээ баг Роберто Манчинигийн удирдлага дор 28 тоглолт дараалан хожигдоогүй явааг хэвлэлүүд онцолж байна. Энэ нь шигшээ багийн түүхэнд хоёрдугаарт бичигдэх урт хожигдолгүй цуврал бөгөөд дахин гурван тоглолтод хожиж тэнцэхэд дээд амжилт тогтоох юм.

Италийн шигшээ 1934, 1938 оны ДАШТ-д дараалан түрүүлж, алдар суугаа мандуулж байх үед л ийм урт хожигдолгүй цуврал үзүүлж байсан юм. Тодруулбал, Витторио Поццогийн дасгалжуулсан “Скуадра Аззурро” 1935-1939 оны хооронд 30 тоглолт дараалж хожигдоогүй нь тус улсын түүхэнд дээд амжилтад тооцогддог байна.

Роберто Манчини 2018 оны тавдугаар сард “Зенит”-ээс явсныхаа дараа шигшээ багийн жолоог атгах болсон юм. Тэрээр хэсгийн үлдсэн хоёр тоглолт болон хасагдах шатны нэг тоглолтыг хожигдолгүй давахад л улсынхаа бүх цаг үеийн дээд амжилтын эзэн болно.


0 0
Евро 2020: Р.Манчинигийн баг 28 тоглолт дараалан хожигдолгүй явна. Дээд амжилт тогтооход хоёр тоглолт дутуу
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0